8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан сарын өдрүүдэд цээрлэх зан үйлүүд

2016-02-10 09:25:00

Монголчууд өвлийг өнтэй давсаны баяр хэмээн "Сар шинийн баяр-Хаврын баяр"-аа тэмдэг уламжлалтай. Энэ уламжлалаараа ахмад настан, ахан дүүсээрээ орж амар мэндээ мэдэлцэн алив сайхан идээ ундаагаа дэлгэж, ахас дээдсээ хүндэтгэж ирсэн билээ. Цагаан сарын шинийн нэгнээс эхлээд шинийн 15-ны өдрийг хүртэл энэ өдрүүдэд хэл, ам,  хэрүүл, тэмцэл хийхийг ихэд цээрлэдэг байна. Учир нь хэн нэгэн хүнтэй ам мурийвал тэр жилдээ хэрүүл тэмцэл тасардаггүй гэж үздэг. Цагаан сарын өдрүүдэд цээрлэх зан үйлийг хүргэж байна. 

 Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
-Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. 
-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. 

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын  шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад 
захын ёс жаяг улбааг зөрчихийг цээрлэдэг байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Өмдний салтаа урагдчихвал оёж болохгүй өдөр гээд явж байх уу Бас л сайхан туйлшрах юмаа
2016/02/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment