Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал дуусаж шүүхийн шийдвэрийн танилцуулсны дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноровоос шүүхийн шийдвэрийн талаарх байр суурийг нь сонслоо. Өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал тааруу байгаа. Хоригдож байгаа хүний бие байдал ямар байх нь ойлгомжтой. Суллах ёстой гэсэн байр суурьтай шүүх хуралд оролцлоо. Шүүхийн шийдвэрийн талаар шүүхээс мэдээлэл аваарай" хэмээн хэллээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргах шүүхийн шийдвэр гарсан байна. Шүүх хурал дууссаны дараагаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдээлэл өгнө гэв.