Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг өнгөрсөн дөрөвдүгээр сард 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг үргэжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэрийн талаар Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаагаас тодрууллаа. С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа мэдээлэл өгөхдөө "Шүүхээс С.Баярыг цагдан хорих таслан сэргийлэхийг арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Мөн хилийн хориг тавьж, гадуур байцаахаар болсон. Ерөнхий сайд С.Баярын бие сайн байгаа" хэмээн хэллээ.
С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс шууд хорих 461-р анги руу Ерөнхий сайд асан С.Баярыг гаргаж авахаар явлаа.