8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Нохой өдөр

2016-02-10 09:05:00

Өнөөдөр аргын тооллын 2-р сарын 10, билгийн тооллын шинийн 2, Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл