Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж "Гэрээ хороолол хөдөлгөөн"-өөс Сүхбаатарын талбайд иргэд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид 100 гаруй майхан барьж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж байсан нийслэлийн таван дүүргийн иргэд энэхүү майхантай жагсаалд оролцож байгаа аж.
Жагсаалд оролцогчид “Нийлэлийн удирдлагууд дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийн оронд хашаа байшингаа орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлэхийг санал болгож байна. Гэр хорооллын газрыг ингэж үнэгүйдүүлж болохгүй гэж байр сууриа илэрхийлсэн байна.