АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь өнөөдөр дууссан. Улмаар өнөөдөр өглөө Чингэлтэй,Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдэх шүүх хурал болсон билээ. Шүүхээс Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм.
Тэгвэл шүүхийн энэ шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын байгууллагаас гомдол гаргасан байна. Тодруулбал, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж прокуророос Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.