8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд өөрчлөлт орууллаа

2018-05-12 15:14:00

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосон.2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар Хотын даргын захирамжаар шийдвэрлэсэн юм.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо.

Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл