8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: С.Зориг агсныг хороосон хэргийг шийдэх дотоодын эрх зүйн бүхий л тогтолцоо дууссан

2018-05-11 08:53:00

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Та С.Зориг агсны хэрэгтэй танилцах, шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн үү?

-Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад бичиг ирүүлсэн. Та бүхэн тэрхүү бичгийг үзсэн байх. Хууль зүйн байнгын хороон дээр Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн бичгийг судалж хариу өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар багтсан. Ажлын хэсэг байгуулагдаад Олон улсын парламентын зөвлөлөөс ирүүлсэн бичигт өгөх хариугаа олсон.

Өөрөөр хэлбэл, Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бичиг нь “Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдож буй этгээдүүдийг шүүн таслах ажиллагааг олон улсын шинжээчдийн хяналтанд ажиглагчдын бүрэлдэхүүнтэйгээр ил, тод нээлттэй явуулна уу. Монгол улсад шүүн таслах ажиллагаа хүний эрх зөрчиж хаалттай гэх нэрийн дор учир битүүлгээр тулган тасалдаг жишиг үүсээд байна. Цаашид парламентын дэргэд мөрдөн шалгах хороо байгуулах ёстой” гэсэн утга бүхий агуулгатай байсан. Л.Мөнхбаатар, Л.Ганболд гишүүн бид нар ярилцаж байгаад энэ албан бичигт хариу өгөх боломжгүй гэж үзсэн. С.Зориг агсныг хороосон хэргийг шийдэх дотоодын эрх зүйн бүхий л тогтолцоо дууссан. Тиймээс олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн хэлсний дагуу олон улсын ажиглагчдыг байлцуулаад шүүхийг дахиж шинээр хуралдуулах, шүүн таслах ажиллагааг дахин эхлүүлэх боломжгүй. Мөн мөрдөн шалгах хороо байгуулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тиймээс энэ ажлын хэсэгт ийм эрх мэдэл алга. Ажлын хэсгийн хүрээнд шийдэх боломжгүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж УИХ-аас эсвэл УИХ-ын тухай хуульд заасны дагуу түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн хариуг бид хүргүүлэхээр төлөвлөөд байна. Ингээд өнгөрсөн мягмар гаригт хуралдсан хууль зүйн байнгын хорооны хуралдаанд үүнийг танилцуулсан. Гэвч хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг дахиж заавал хуралдах ёстой. Хуралдахдаа хүний эрхийн зөрчил дутагдал явсан уу, үгүй юу хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нарыг сонсож байж мэдэх ёстой” гэдэг шийдвэрийг гаргасан.

Өчигдөр бид уг хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгчөөс хүний эрхийн зөрчил, дутагдал байгаа юу гэдгийг нь сонссон. Хэрэг дээр улсын яллагдагчдын багийг ахалж ажилласан Г.Эрдэнэбат прокурорыг хүрч ирээд бидэнд мэдээлэл өгөөчээ гэж хүсч байгаа. Бид шүүхийг шүүх боломжгүй. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан учраас хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хууль зөрчсөн үү, байцаан шийтгэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үү гэдгийг бид эргэн шүүж дахин шинээр илэрсэн нөхцөл байдлыг үүсгэх эрхгүй юм. Гагцхүү бид улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорт хандах боломжтой. Гэхдээ тэр хүрээнд асуудлыг яриагүй. Зөвхөн өмгөөлөгч нарыг мөрдөж мөшгиж, дарамталж байна уу илэрхий хууль тогтоомж зөрчсөн зүйл бий юу гэдгийг сонссон.

"Төрийн нууцад хамаарах 77 хуудас материалыг шалгах эрх бидэнд байхгүй"

-Хохирогчийн талын өмгөөлөгч та бүхэнтэй уулзахдаа мөрдөж мөшгиж, дарамталж буй талаар ямар мэдээлэл өгсөн бэ?

-Шүүхээр шийтгэгдсэн ялтнуудын өмгөөлөгчдөөс нэг нь ч ирээгүй. Уг нь Хууль зүйн байнгын хорооноос энэ асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэн. Нэг нь шалтаг тоочсон. Нөгөө хэд нь ирээгүй. Зөвхөн С.Оюуны өмгөөлөгчөөр ажиллаж байсан Н.Энхсайхан ирж бидэнд тодорхой мэдээлэл өгсөн. Төрийн нууцад хамаарах зүйлийг ярихгүй гэдгээ тэр хүн хэлсэн. Бид “Таныг мөрдөж мөшгиж байна уу. Янз бүрийн дарамт ирж байна уу” гэж асуусан. Н.Энхсайхан хариулахдаа “Миний утсаар ярьж байхад байнга тасалддаг. Утас чагнаж байна гэж би дүгнэж байна. Ер нь шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгчдийг мэтгэлцээнд эрх, тэгш оролцох боломжийг хангаагүй. Процессын ажиллагаанд бидний нэг ч хүсэлтийг хангаагүй.Хуульч хүний хувьд дүгнэж хэлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байдлаар энэ асуудал шийдэгдсэн” гэх товч зүйлийг ярьсан. Өчигдөр ажлын хэсэг дээр байсан хүмүүс нөгөө өмгөөлөгчдийн сонсмоор байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр нууцад хамаарсан асуудал байвал асуудлыг бид үзэх эрхгүй гэж би ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Хэрвээ нууцад хамаарсан асуудал байвал Тусгай хяналтын дэд хороонд хандах ёстой. Төрийн нууцад хамаарах 77 хуудас материалыг шалгах эрх бидэнд байхгүй. Тусгай хяналтын дэд хороо үзэх ёстой. Мөн цаашлаад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж түр хороо байгуулах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Улсын ерөнхий прокуророос зөвшөөрөл авалгүйгээр та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн. Уг нь телевизийн нэвтрүүлэгт ярьсан юм чинь энд ирээд тэр хүрээнд татгалзах шаардлагагүй баймаар юм.

-Хуулиараа түр хороо байгуулах боломжгүй юм биш үү?

-Түр хороо байгуулах асуудал нь шүүн таслах ажиллагаанд хүний эрхийн зөрчил дутагдалтай холбоотой асуудлаар түр хороо байгуулах хууль эрх зүйн боломж бий. Түр хороо нь өмнөө тавьсан зорилтоо хангаад татан буугдана. Ажлын хэсэг байгуулах эрх нь УИХ-ын даргад байдаг. Би УИХ-ын гишүүнийхээ, хуульч хүнийхээ хувьд хоёр бодолтой байна.

Үнэхээр хүмүүсийн хэлээд буй шиг энэ хэргийг шийдвэрлэхдээ хүний эрхийг зөрчиж хэн нэгнийг хэлмэгдүүлэн улс төрийн зорилгоор асуудлыг тулган тасалж шийдсэн бол Монгол улсын өнөөдрийн үндсэн хуульт байгуулал, хүний эрх шударга ёсны тогтолцоонд маш том гажуудал үүсэхүйц нөхцөл байдалд хүрч байна гэж би ойлгож байна. Мөн тэр олон хүний амь амьдрал, гэр бүл хуулийн харанхуй хонгил дундуур давхиж ороод сүйрч байгаа эсэх асуудал байна. Цаашлаад жинхэнэ улс төрийн захиалгаар аллага үйлдсэн этгээдүүд ял завшаад дуусах вий гэдэг болгоомж бий.

Манай ажлын хэсэг хэргийг дахин татаж аваад хууль зүйн дүгнэлт эрх хэмжээгүй. Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирсэн эрхийн дагуу хүний эрхийн зөрчил дутагдал байна уу, үгүй юу гэдгийг шалгаж дүгнэлт гаргах болов уу.

-Олон улсын парламентын холбооноос 50 гаруй дүгнэлт ирүүлэхэд манай УИХ огт авч хэлэлцээгүй гэж С.Оюун хэлж байсан. Яагаад тэр дүгнэлттэй танилцахгүй өдий хүрсэн юм бол?

-Гуравдугаар сарын 20-ны үеэр Олон улсын парламентын холбооноос бичиг ирүүлсэн. Тэр бичгийг судалж хариу өгөх ажлын хэсгийг л би ахалж байна. Гурван шатны шүүхээр шийдчихсэн хэргийн процессыг дахин задалж шалгах эрх бидэнд үгүй юм. Өмнө нь ямар бичиг олон улсын парламентын холбооноос ирж байсныг мэдэхгүй байна. Ирээгүй өмгөөлөгчдийг маргааш ирүүлэхээр байнгын хорооноос ажиллаж байгаа. Ирвэл асуудлыг нь сонсоно. Ирсэн ч бид төрийн нууцад хамаарах асуудлыг ярихгүй, хэрэг доторхийг ухаж төнхөж асуухгүй. Зөвхөн тэр хүмүүсийг мөрдөж, дарамталж  байгаа эсэх энэ нь цаанаа эрүүдэн шүүх хэлбэртэй байна уу үгүй юу гэдгийг л бид мэдэхээр ажиллана. Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон. Хэрвээ энэ конвенцид нэгдэж орчихоод иймэрхүү асуудал үүсгэж байвал манай хууль шүүхийн тогтолцоо бүхэлдээ нурна. Өөрөөр хэлбэл, өмнө нь бүх шүүхээр шийтгүүлсэн хэрэг маргааныг үнэн, зөв шийдсэн гэх итгэл үнэмшил олон түмэнд төрөхгүй болно гэсэн үг.

"Хулгай хийж буй хүн хэзээ ч өөрийнхөө дансаар бүх зүйлээ нааш, цааш нь явуулахгүй"

-Та шүүгчдийг дансандаа хэмжээний хадгаламжтай гэж ярьж байсан. Энэ хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юу ?

-Та шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дүгнэлт хийсэн үү. Дансаараа 6.8 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн шүүгчид хүртэл бий шүү дээ. Өнөөдөр түүнийг АТГ шалгаж байгаа байх гэж хүлээгээд л байна. Саяхан надаас тайлбар авсан. Би 22 шүүгчид хамаарал бүхий 125 хүний хөрөнгө орлогын мэдүүлэг, дансыг шалгаач гэхээр тэр ажиллагааг хийхгүй байна. Хулгай хийж буй хүн хэзээ ч өөрийнхөө дансаар бүх зүйлээ нааш, цааш нь явуулахгүй.

Эхнэр, нөхөр үр хүүхдийнхээ дансаар л мөнгөө явуулдаг. River Garden хотхонд хоёр байр авсан хууль бусаар хөрөнгөжсөн хоёр өндөр дээд албан тушаалтны хэргийг шалгах явцад нэг нь аавынхаа дансаар нөгөөх нь хамаатныхаа хүнээр дансаар мөнгөө оруулж, гаргасан нь тогтоогдсон.

Энэ бол тогтсон жишиг. 2010-2012 оны хооронд захиргааны хэргийн шүүхэд тодорхой лицензүүдийг сэргээсэн. Бүгдийг нь хууль хяналтын байгууллага лавшруулж шалгаасай гэж бодож байна. Би эхний жишээ болгоод тодорхой лицензүүдийг сэргээсэн 22 шүүгч түүний хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө, орлого дансыг ард түмэнд ил болгож шалгана уу гэсэн. Би их эргэлзэж байна. Учир нь прокурорт шүүх байгууллага хөндлөнгөөс нөлөөлөх вий гэдгээс үнэхээр айж байна. 1992 оны Үндсэн хуулийн Төрийн засаглал хуваах тогтолцоо, шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглалын харилцан тэнцвэртэй шинж чанар алдагдаад удаж байна. Өнөөдөр шүүх засаглал түүнд нөлөөлдөг улс төрчдийн бүлэглэл засаглалын тогтолцоонд бүх зүйл оршин тогтнож байна. Дуртай үедээ хүнд хэрэг үүсгэдэг, дургүй үедээ хэргийг нь хэрэгсэхгүй болгодог хүний өмч хөрөнгийг булааж авдаг, лиценз, бизнес, банкийг нь булааж авдаг тогтолцоо явж байна. Үүнийг өөрчилж чадахгүй бол улс орноо хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох тухай бүх яриагаа мартах ёстой.

Өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийг төрийн өмчид авах ёстой гэх шийдвэр гарсан. Энэ эцсийн шийдвэр. Үүнийг Үндсэн хуулийн цэц бататгасан. УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. Гэхдээ худалдаж авсан мөнгийг нь гаргаж өгөөрэй гэх шийдвэрийг нь Цэцээс гаргасан. Иргэний шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэр гарчихсан. Өмчлөгчийн эрхийг ханга, төр авсан нь буруу гэх шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд дөрвөн эцсийн шийдвэртэй. Өнөөдөр манай Үндсэн хууль байгуулалт энд хүрээд мухардалд орчихсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн тогтолцоо, хууль шүүхийн тогтолцоо хоорондоо мөргөлдөөд алийг хэрэгжүүлэхийг бид харах л үлдсэн.

-Алийг нь хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Үндсэн хуульд заасан Монгол улсын гадаад, дотоод бодлогоор шийдвэр гаргах эрхтэй. Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. Түүнийг нь цэц баталгаажуулчихсан. Цэцийн гаргасан шийдвэр хөх тэнгэрийн доор гэдэг биз дээ. Гэтэл түүнтэй мөргөлдүүлээд захиргааны болон иргэний шүүхийн шийдвэр гарчихсан. Хууль шүүхэд түшиглэсэн бизнесийн бүлэглэлүүдийн өмнө манай Үндсэн хууль сөхөрчихсөн. Цаашид Монголын ард түмний газрын дээрх болон доорх бүх баялагийг системтэй ээлж, дараалан авах мастер төлөвлөгөө үргэлжилнэ. 2016 онд УИХ тогтоол гаргаад Эрдэнэт үйлдвэрийг авсан асуудлыг нэг удаа гацаасан. Одоо энэ нь нөгөө засаглалын өмнө ирээд сөхөрчихсөн. Шүүхийн асуудал ч мөн үүнтэй холбоотой. Энэ бүх тогтолцоо цаанаа хэдхэн эзэнтэй. Гарын таван хуруунд багтах эзэд энэ бүхнийг удирддаг.Сонгууль дөхөхөөр хүмүүсийг Ганц хутагт хориод дуусангуут нь гаргаад ирдэг. Хэвлэл мэдээлэлд нөлөөлдөг. Ингээд л явж байна шүү дээ. Үүнийг гаргаж тавьсаны төлөө биднийг янз бүрээр хэлэх, дарамтлах олон зүйл байна.

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаан байна. Та энэ талаар ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

-Монгол улсын Үндсэн хуулийн 1.6-д зургаан зарчим бий. Түүний нэг нь хууль дээдлэх зарчим. АТГ-ын даргыг томилж сонгохтой холбоотой харилцаагаар өнөөдөр энэ хүнийг УИХ-аар 2016 онд томилсон. Зургаан жилийн хугацаатай томилсон. Гэмт хэрэгт холбогдсон эсвэл өөрийнх нь хүсэлтээр хугацаанаас нь өмнө өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх заалттай. Энэ нөхцөл байдал үүсээгүй учраас бид хууль зөрчиж энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж байнгын хороо үзсэн.

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХЭНЭЭС ЮУГ НЬ НУУЦЛАНА ВЭ?
ТӨРӨӨС АЛУУРЧНАА НУУЦАЛЖ ГЭМГҮЙ ИРГЭДИЙГ ГҮТЭГДЭГ ТӨР МОНГОЛД БАЙНА ТЭГЭЭД НУУЦ МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАЖ БОЛОХГҮЙ ТАРААЖ БОЛОХГҮЙ ГЭХЛЭЭР ЭНЭ ЯАХ АРГАГҮЙ УЛС ТӨРИЙН ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗАХИАЛГА БНА
2018/05/14 202.9.44.80
Zochin
Unen.Tiim uchraas zevsegt temtsel gargaj baij Elbegdorjiin uusgesen turiin mafia ustgah heregtei.
2018/05/12 166.137.242.110
Сонин
Батзандан Нямдорж нарыг хятадуудтай Л.Болдыг хойд солонгос холбоотой талаар хэвлэлээс удаа дараа уншиж байсан.Энэ 3 буруугүй гээд байхыг бодоход жинхэнэ эздийг энэ 3 мэддэг юм биш үү
2018/05/12 103.212.119.165
Ard tumen
Elbegdorj shuuh zasaglaliig uuriin mafia bolgoson uchraas Mongold unen shudarga geh zuil baihgui bolson
2018/05/12 166.137.242.110
Сонин
Гадны хантай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэгддэг 3 эрхэм Зоригийн хэрэг гэх асуудлаар маш их санаа зовж таслагдсан 3 хүнийг буруугүй гэж мэдээд өмөөрч хамгаалаад байдгийг би их гайхаад байдаг юм
2018/05/12 103.212.119.165
MONGOL
ZORIGIIN HEREG ILERSEN TA NAR YAGAAD SANDARAAD BNA DAA
2018/05/11 64.119.17.66
Иргэн
М. А Н. Энэ 65 арьсаа хамгаалах гэж мөн их чармайх юм аа. Гайгүй ээ. Та нарын үе.мөхлийн ирмэг рүүгээ мөн ч дөхөж.бн даа. Ар нь түүз биш авс чинь хүлээж бн шүү. Авилгын. Энхжаргалтайгаа тонил
2018/05/11 66.181.160.40
Mongol
Shuuhiig shuuh heregtei
2018/05/11 27.123.214.109
Zochin
Za botgii tenegt henii gar hul bolood hutsaad bmaa.Araich endee tulaagui shuu mongoliin shuuh
2018/05/11 66.181.165.108
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА
ЭНЭ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЬ МАНАЙ МОНГОЛ УЛСЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЛНО ГЭНЭЭ МӨН ЭНДҮҮРЧ БАЙГАА ЮМ БАЙНА ЁСТОЙ ДАВАРСАН ГАРУУД ВЭ.
2018/05/11 202.131.228.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment