8o
Улаанбаатар хот
mobile menu

”100 айл”-ын худалдаа эрхлэгчид газраа чөлөөлж эхэллээ

2018-05-11 09:23:11

 ”100 айл”-ын худалдаа эрхлэгчид газраа чөлөөлж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд хяналт шалгалт явуулсан. Тус хяналт шалгалт энэ сарын эхнээс эхэлсэн бөгөөд 376 аж ахуйн нэгж, иргэдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар 70 гаруй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэл эрхэлж буй 70 үйлдвэрийн 32 нь үйл ажиллагаагаа зогсоож, нэг иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгээ сайн дураараа нүүлгэсэн байна.

Цаашид шаардлагыг биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй ТҮЦ, павильон байрлуулан ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хязгаарлах, албадан буулгах, зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment