8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцээ гүнийг зорих иргэдэд зориулж түр зам гаргав

2018-05-11 09:26:00

Баянзүрх дүүргийн XI хороо, “Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто замын Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрчээ. Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд тус замын хэсгийг  түр хугацаанд хааж, хавтанг нь солих ажилыг эхлүүлээл байгаа юм байна. 

Засварын ажлыг ирэх ням гаригт дуусгахаар төлөвлөжээ. Иймээс Бумбат, Цэцээ гүнийг зорих иргэдэд зориулж түр зам гаргаад буй аж. Хавтанг сольж дуустал түр замаар зорчихыг дээрх газраас анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл