8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэг хангалтгүй байхад  УИХ зөвхөн тоо, хувь яриад суух ёсгүй

2018-05-11 13:54:00

Чуулган

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Хэлэлцсэн асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.  Тодруулбал,

УИХ-ы гишүүн Л.Энх-Амгалан:

-Хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй байгаа энэ үед  УИХ зөвхөн тоо, хувь яриад суух ёсгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын эдийн засаг зөвхөн түүхий эдийн үнээс хамаарч өсч байгаа гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Бид өнгөрсөн хугацааны бодлогын алдаануудыг зассан. Тэгэхээр түүхий эдийн үнийн ханш болон төрийн зөв бодлогоор эдийн засаг сэргэж байгаа гэж болно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Монгол Улсын төсвийн орлогын хэдэн хувийг уул уурхайгаас хамааралтай байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2019 онд төсвийн орлого 2018 оныхоос даруй 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэх тооцоололтой байгаа. Үүний 370 тэрбум төгрөг нь уул уурхайгаас шууд орж ирнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ирэх онд сувилагч нарын цалин хөлсийг нэмэх боломж бүрдэх үү. Үүнд хэрхэн анхаарах вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газраас ажлын байр шинээр бий болгоход ихээхэн анхаарч ажиллаж байна.  Тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэх асуудлыг 2019 оны төсвийг батлах үед ярих нь зөв.2013-2016 онд хойш Монгол Улсын эдийн засаг байнга уналттай байсан. Одооноос өсөлт ажиглагдаж байгаа ч иргэдийн амьдралд шууд нөлөөлөхөд хэцүү. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Эдийн засгийг зөв явуулахын тулд бид бодит тооцоолол хийх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд бид эдийн засгийг 2020 онд хэт өндрөөр төсөөлж болохгүй.

Ийнхүү хэлэлцэж буй асуултын хүрээнд  санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment