8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2018-05-11 15:16:52

Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 километр авто замын барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 1.3 километр авто замын ажил бүрэн дуусчээ.

Харин үлдсэн 170 метр замын хашлага суурилуулах, газар шороо, ус зайлуулах хоолойны ажлуудыг хийж байна.

Авто замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж. Ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК ажиллаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл