8o
Улаанбаатар хот
mobile menu

Ханой хотын Намын хорооны дэд даргыг хүлээн авч уулзлаа

2018-05-11 15:50:05

Улаанбаатар Хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон зочид төлөөлөгчид холбогдох албаныханы Улаанбаатар хотод хийж буй айлчлалын хүрээнд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар болон  Ханой хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Хүндэт зочдыг өчигдөр Нийслэлийн Монгол Ардын Намын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээж авч уулзсан бол өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга С. Мөнхчулуун Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дао  Дык Тоан нь Ханой хотын Засаг даргын орлогч бөгөөд Коммунист намын дэд даргын албыг хашдаг юм.

Энэхүү уулзалтад Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнхжаргал, Нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хорооны дарга О.Оюун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  хатагтай Доан Тхи Хыөнг, Ханой хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен Лан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Ноён Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга Дунг Хой Нам,  Хяналтын хорооны дэд дарга Нгуен Ди Хонг болон бусад албаныхан байлцав.

Уламжлалт харилцаатай намуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалан хөгжүүлэх нь Монгол Ардын намын гадаад харилцааны үндсэн зарчим бөгөөд БНСВУ-ын Ханой хотын намын хороо болон нийслэлийн Монгол Ардын намын хорооны уламжлалт найрсаг харилцаа, эв нэгдэл, хамтын ажиллагаа хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тодотголоо.

       Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан “Хоёр хотын харилцаа боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал төдийгүй эдийн засгийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна”, мөн удахгүй болох Нийслэлийн МАН-ын бага хурлаа амжилттай зохион байгуулж Нийслэлийн МАН-ын даргаар улиран сонгогдож дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг хүсч буйгаа Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод дамжуулахыг хүсэв.

Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдыг улиран сонгогдож дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө 
биелүүлэхийг хүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл