8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Улаан: Бид чөтгөрийн тойрогт байна

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-11 16:03:03

-    2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улааны байр, суурийг сонслоо. 

-    2019 оны төсвийн орлого их өндөр тавигдсан байна. Ингэж өндөр тавигдсан шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?  

-    Төсвийн хүрээний мэдэгдэл доторх шалгуур үзүүлэлтүүдийг задлан шинжилгээ хийж бодлого, агуулгыг нь ойлгох гэж оролдвол бас эерэг үзүүлэлтүүд байна лээ. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өсч байна. Мөн өрийн ачаалал багасч байна. Энэ мэт сайн үзүүлэлтүүд байна. Анхаарал татах асуудал ч байна. Төсвийн алдагдал өндөр байна. Төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Алдагдалд хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байвал хүлээн зөвшөөрч болох талтай. Учир нь ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь гэж харагдаж байна шүү дээ. Гэтэл 204 их наяд төгрөгийн төсвийн алдагдал дотор 760 орчим тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын өсөлт байна. Энэ бол хүлээн зөвшөөрч болох үзэгдэл. Цаана нь 1.3 их наяд төгрөгийн урсгал зардлын өсөлт байна. Тэгвэл энэ урсгал зардлыг танах, хэмнэх үр ашигтай болгох чиглэлд ажиллах шаардлагатай байна гэдэг нь харагдаж байна. Гишүүд үүнд нухацтай ажиллах ёстой. 

-   2019 оны зарлагыг хэт багаар төсөөлсөн байна гэж зарим гишүүд шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, орлого ихтэй байхад зарлагыг багаар төсөөлжээ. Мөнгөө авч үлдээд сонгуульд ашиглах гээд байх шиг байна гэж ярьж байна. Та үүнд ямар байр, суурьтай байна вэ? 

-   Манай эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсэн нь төсвийн зарлагыг төлөвлөж чаддаггүйтэй холбоотой. Бид зарлагыг өөрийн боломжтой хэмжээнээсээ үргэлж давуулж төлөвлөдөг. Энгийн жишээ хэлэхэд, УИХ-д төсөв батлагдах үед зарлага нэмэгдүүлэх санал л хураагддаг шүү дээ. Орлого нэмэгдүүлэх санал нэг, хоёроор л хязгаарлагддаг. Тэгэхээр зарлагаа хөөрөгдөж тавьчихаад түүнийгээ хаахын тулд зохиомлоор орлогоо өсгөж тавьдаг. Ингээд зарлага гардагаараа гарна, орлого орж ирэхгүй. Орлого орж ирэхгүй болохоор цаана нь зээл авах хэрэг гардаг. Үүнээс болж өр нэмэгдэнэ. Ийм л чөтгөрийн тойрогт бид байж байна. Тиймээс зарлагын реформ дээр бид онцгой анхаарах ёстой. Улс орон ч, айл өрх ч орлого их олсноороо баяждаггүй юм. Зарлагаа ухаалгаар зарцуулж чадвал баяжиж, дэвждэг юм. Амьдралын энгийн философи энэ юм. 

-   Ирэх оны төсвийн төсөөлөлд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд байхаар тооцоолсон байна лээ. Гэтэл өнөөдөр 49 хувь асуудалтай л байна шүү дээ? 

-   Өнөөдрийн байдалд тааруулж төсвийг боловсруулдаггүй юм. Учир нь ирэх оны төсөв шүү дээ. Ирэх онд юу болох вэ, энэ онд ямар арга хэмжээ авагдах вэ гэдгээ тооцож үзэж байж ирэх оны төсвийг одоо ярьж байгаа юм. Тэгэхээр цаана нь бодлого байгаа юм.Ирэх онд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах УИХ-ын болоод Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бүхэлдээ хэрэгжинэ гэж ойлгох хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
saituudad cetgegdel bichij baigaa humuuc jaahan coeltoi baimaar baina daa . ulger duurailalgui ug helleg, uil ajilgaagaaraa sait buzarlaj baihaa boliochee laj baihaar bolichihmoor baina shuu
2018/05/11 202.179.26.76
МАНАН САНГИЙН САЙД
УРВАГЧ УЛААН ИХ ХУРАЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДУУРИАЖ БАРАГ БАНДААШТАЙГАА СУУДАГ БОЛЖ БАЙГАА ХАРАГДСАН. ЮУН ЗАНГИА ЮУН ХҮНДЭТГЭЛ!
2018/05/11 202.179.27.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment