8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ

2018-05-12 10:44:05

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Баян-өлгийн нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэж, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 11-ний 20 цагаас 05-р дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар  1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 15-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл