8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: Гэрэлт гудамжны энэ зуны нээлт боллоо

2018-05-12 11:14:07

Нийслэлийн иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг Гэрэлт гудамжны нээлт өчигдөр /2018.05.11/ боллоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. 

Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөлөө. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх "LOVE" хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулсан байна.  "LOVE" бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмөр хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болжээ.Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл