Өчигдөр TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танхимын гишүүн Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зодсон талаар мэдээлэл гарсан юм. Тус мэдээллийн мөрөөр “Хоёр сайхан залуу юугаа булаацалддаг байна аа”, “Ёс зүйн хариуцлага тооц" гэсэн сэтгэгдэлүүд хөвөрлөө. Тус мэдээллийг сонссон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулан "Юун зодоон, юун булаацалдаан бэ?. Бид хоёр юугаа булаацалдах вэ дээ. Би гэр бүлийнхэнтэйгээ эрүүл саруул явж байна. Юун хэвтэрт орсон, энэ тэр вэ" хэмээн жиргэсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаадад эхнэрээ эмчлүүлж яваа гэсэн мэдээллийг баттай эх сурвалж мэдээллээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр чуулганы хуралдаанд оролцсон бөгөөд зарим хүмүүсийн зүгээс зохион байгуулалттай мэдээ тарааж байна хэмээн намын нөхөд нь үзэж байгаа аж.