8o
Улаанбаатар хот
mobile menu

Өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан, дэлхийн хамгийн баян эмэгтэй

2018-05-12 11:58:15

Дэлхийд хөрөнгө, орлогоороо тэргүүлэгч эмэгтэйчүүд бүгд эцэг, эхээсээ томоохон корпораци, уул уурхайг өвлөн авсан байдаг. Тэгвэл Хятадын тэрбумтан Жоу Юнфэйг “Форбес” сэтгүүл өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан, дэлхийн хамгийн баян эмэгтэй хэмээн нэрлэжээ.

Өдгөө 48 настай Жоу Юнфэй нь “Lens Technology” хэмээх бүх төрлийн дэлгэц үйлдвэрлэдэг, технологийн компанийн эзэн бөгөөд Tesla, Apple, Samsung зэрэг томоохон акулуудтай бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж байна. Түүний амжилтын зам тийм ч дардан байгаагүй гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Жоу бүсгүйн эцэг нь чадварлаг уран дархан байсан ч үйлдвэрлийн ослоос сохорч, хөдөлмөрийн чадвараа алдан ээж нь 5 настай байхад нь өөд болжээ. “Надад хоногийн хоолоо яаж олох вэ гэсэн бодол төрдөг байлаа. Бууж өгөх үе ч цөөнгүй байлаа” хэмээн Жоу дурсан ярьжээ. 

Тэгж яваад 1986 онд 16-хан насандаа сургуулиасаа гарч, линз технологийн үйлдвэрт ажиллахдаа хувийн компанитай болно хэмээн мөрөөдөж эхэлжээ. 1993 онд 2500 доллар хадгаламжиндаа хуримтлуулж, компаниа үүсгэн байгуулаад үеэл, эгч нартайгаа хамт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, дөрвөн жил гаруй хамтран амьдарсан түүхтэй. 10 жилийн дараа компанийн үйлдвэрээ барьж, 1000 гаруй хүнийг ажлын байртай болгосон ч 2003 онд “Motorola” хэмээх өрсөлдөгч гарж ирэн хар бараан он жилүүдийг туулсан юм.

Эцэст нь, нийлүүлэгчдийн дарамтаас болж орон гэр, үнэт эдлэлээ зарсан байна. Гэхдээ өрсөлдөгчдөө бууж өгөлгүй тэмцсээр зах зээлээ эргүүлэн авч чаджээ. Одоо “Lens Technology” компани 82 мянган ажилтантай, 11,4 тэрбум долларын хөрөнгөтэй үндэсний тэргүүлэгчдийн нэг болжээ.

Жоу хатагтай “Ихэнх хүмүүс ажил үйлс нь бүтэлгүйтэж, уруудах үедээ итгэл найдвараа алдаж доройтдог. Харин амжилт бол цөхрөлтгүй зүтгэлийн үр шим юм шүү дээ. Тэр тусмаа, хүнд хэцүү үед илүү зүтгэх ёстой. Зарим хүн уулын оройд мацчихаад дундаасаа буцах гээд байдаг. Та нэгэнт дунд нь орчихсон учраас бүгдийг дахин эхнээс нь эхлэх зоригтой байх хэрэгтэй. Зогсолтгүй урагшаа алх. Өчүүхэн саад бэрхшээлээс няцаж болохгүй” хэмээн зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Yyy
Goyo nnhhnn ene mongol hun uuu Enkhbodiin xamaatan bh
2018/05/13 172.58.96.233
mundag yum aa
zochin
2018/05/12 103.26.193.253