8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнчирч үлдсэн 9 охинд байр өгсөн асуудлаар албан ёсны тайлбар өглөө

2018-05-12 12:19:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баяхонгор аймагт айлчлах үеэрээ эгч дүү 9 өнчин хүүхдэд 2 өрөө байр өгсөн мэдээлэл гарч нэлээд маргаан үүсгэсэн. Энэ талаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга: Ц.Дашцэрэн албан ёсны тайлбар өглөө. Тэрбээр  "Авто ослоос болж өнчирч үлдсэн 9 охинд байр өгсөн асуудлыг мушгин гуйвуулсан зүйл их явах боллоо. Доорх 2 зурагны эхний зураг бол ХДТ-ын дуучин Батцэцэг 3 сарын -нд хийсэн тайлан тоглолтынхоо үеэр өнчин охидод бэлэг өгсөний дараа аймгийн удирдлагууд 2 өрөө байр өгөхөөр амалж байх үеийн зураг. Харин 2 дахь зураг бол МУ-ын Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэрээ байрны түлхүүрийг гардуулсан үеийн зураг. МУ-ын Засгийн газарт хүсэлт болгосоны дагуу байрны мөнгөний үлдэгдэл 21 сая төгрөгийг ЗАСГИЙН ГАЗАР -аас тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зориулж 110 сая төгрөг аймагт олгосоноос Ерөнхий сайдын дэмжлэгээр шийдвэрлэсэн. Нийтдээ 24 сая төгрөгний үнэтэй байр бөгөөд 3 саяыг Засаг даргын нөөцөөс гаргасан. Харин барилгын компаниудаас мөнгө аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэрээ болон бусад баримт нь байгаа болно" хэмээн хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zartai hulgaich nvvrschin odjargalaa shagnaj harahdsan
2018/05/15 77.136.19.113
zochin
30 ger bvl tonoj deeremden ard tvmen bvgd yduursanii bodit jishee ene ajguu . unuudur 60 ter bumiin tonuulchid nvvrschid hoorondoo . bie bienee shagnaj . ard tvmniig doromjilsoor .
2018/05/15 77.136.19.113
Эрдэнэбаяр
Яах гэж ингэж хэл ам таталдаг улс вэ.нэг нь ч гэсэн байртай болж байхад.
2018/05/14 103.10.22.38
6
6 хүүхэд л гаргаад байх юм
2018/05/14 202.70.33.242
UHNAAGIIN HURAGA
ene mongolchuud uy bolood bna daa zovson yadarsan negendee tusalj bolohgui
2018/05/13 121.56.68.48