8o
Улаанбаатар хот
mobile menu

Донтой хүнийг албадан эмчлэх хуулийн төсөл өргөн барилаа

2018-05-12 13:29:44

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Согтуурах, мансуурах донтой хүнийг з

ахиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.05.11) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг  бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг  хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

Судалгаанаас үзэхэд гадаад улсад донтох өвчинтэй тэмцэх нь өндөр өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ шаарддаг хэдий ч уг үйлчилгээ нь нийгэмд хэмжихээргүй эерэг үр дүнтэй байдаг тул тухайн үйл ажиллагаанд хөрөнгө төсөвлөх хэрэгтэй гэж үздэг байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээв. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан байна. 

Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
bandaashnii dong emchleh ni dee hahaha. arhichin boov gudragch bvgd elchlegdej . giih ni ...jahahah
2018/05/15 77.154.202.196
niho
avilgal hahuul, 60 terbumiin dontoi humuusiig yah be? haha
2018/05/14 73.241.42.56
ИНгүш
ГУДМЖААР дүүрэн архичидыг эсвэл эмчилүүл ЭСВЭЛ шууд цааш нь харуул
2018/05/14 202.179.24.244
ADUAEEmneleg
Dontoi huniig albadan emchleed yamar ch ur dungui zugeer l iluudel zarlaga
2018/05/12 77.141.64.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 12