
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 21 дүгээр хороо “Дарь-Эх”-ийн хогийн цэгтээс их бууны сум олдсон байна. Сум олсон иргэн энэ тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлснээр Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 100 мм-ийн Пушекын сургалтын сумыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгсөн байна.



