8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын шалгалтын даалгаврын сантай боллоо

2018-05-13 11:37:54

Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ.Даалгаврын санд нэвтрэх бол www.ush.eec.mn холбоос дээр дарна уу. Улсын шалгалтад 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ НЬ:

Бага боловсролын түвшинд

85-100% “ОНЦ”

70-84% “САЙН”

55-69% “ХАНГАЛТТАЙ”,

40-54% “ДУНДЖААС ДООГУУР”,

26-39% “ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ”,

0-25% “ХАНГАЛТГҮЙ” үгэн үнэлгээгээр;

 

Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд

0-59.9% “F”,

60-69.9% “D”,

70-79.9% “C”,

80-89.9% “B”,

90-100% “A” үсгэн үнэлгээгээр үнэлнэ.

Дахин шалгалтыг хуваарийг тухайн үед БҮТ-өөс зарлах ба хуваарийн дагуу зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Л. Үзмээ
Улсын шалгалтын даалгаврын сантай болсон нь амар юм. Хаанаас юу ирэх бол гэхгүй өгөдсөн даалгавруудыг сайн судалбал болно.
2018/05/14 203.91.115.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment