8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинээр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

2016-02-03 17:22:00

2016 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6,7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-наас хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Тэгвэл сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байх төлөвтэй байна. Шинийн 1,2,3-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуургатай байх аж. Тодруулбал 4-9-ны өдрүүдэд хүйтний эрч нэлээд сулрах боловч 9-нд баруун хэсгээр, 10-нд төв хэсгээр, 11-нд замын ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Авто тээврийн үндэсний төвийнхөн жолооч нартаа анхааруулсан байна.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yoo yo, ulsiin ajliig iim l humuus hiij bna daa?! "ZAMIIN BARUUN, ZUUN HESGEER... ZAMIIN UMNUD, HOID HESGEER" genee tegeed zamaa toirood tsas orood shuuraad bh yum bish uu?! kkkk
2016/02/04 103.17.108.42
zochin
Ymar balai yum be
2016/02/03 103.17.108.42
da
Pizda darxan yavuulaxguim bn l daa tsas
2016/02/03 103.17.108.42