8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэний үнэмлэхний асуудлыг хороо шийддэг болно

2018-05-13 12:30:00

Өнгөрсөн 7 хоногт болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар эхлүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. 

Үүнд: Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэхээр болсон билээ.
Ингэснээр нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүн сайжирч, иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах боломж бүрдэх аж. Энэхүү асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл