8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.МАНДАХНАРАН ДЭЛХИЙН ЧАНСААГ ӨНГӨЛСӨН ХЭВЭЭР

2018-05-13 13:00:00

ДБНХ (UWW) өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Гуравдугаар сард Бишкект болсон Азийн АШТ-ий дараагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлсэн билээ. Тэгвэл Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг өнгөлсөн хэвээр үлдэж, үлдсэн нь чансаа буурав. 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах 57 кг-ын жинд 32 оноотой аман хүзүүдэж, Лувсандоржийн Төртогтох 92 кг-д 27, Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д 35 оноотой гуравдугаар байрт бичигдлээ. Манай хойд хөрш ОХУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн дэлхийн чансаанд хүч түрэн орж ирэв. Мандахаа гавьяатаас гадна 125 кг-д АНУ-ын Ник Гвяздовски нараас бусад бүх жинд Оросын бөхчүүд чансааг тэргүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл