8o
Улаанбаатар хот
mobile menu

"Цалинтай ээж"-ийн тавдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ

2018-05-13 13:30:00

Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах болсон. Ингэхдээ ээжүүдийн цалинг сар бүрийн 20-нд олгож байхаар Засгийн газар тогтоосон билээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ээжүүдийн цалин болох 50 мянган төгрөг сар бүрийн 20-ноос хойш олгогддог байсан. Харин энэ тавдугаар сарын "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Цалинтай ээж ч гэх шиг МАН мөнгө үрсэн ийм хогийн амлалт сэдэж байх юм. Тэгж байхаар бүх хүүхдийн мөнгийг өгч, цалин нэмсэн нь дээр шүү
2018/05/13 49.0.212.165