8o
Улаанбаатар хот
mobile menu

Богд Хааны Ордон Музейн талаар мэдээлэл хийнэ

2018-05-14 08:38:29

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх нээлтийн ёслол Blue Sky зочид буудлын Топаз танхимд болох гэж байна. Энэ системийг нэвтрүүлснээр оператор компаниудын салбар, төвүүдэд хэрэглэгч иргэний үнэмлэхгүй үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

10:00 цагт: "Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого" эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Хятад иргэдийн гар хөл болсон тмоохон улстөрчдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Ардчилсан намаас зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аяны нээлт АЗХ-ны хурлын заал /UB mart их дэлгүүрийн дөрвөн давхар/ болно. Энэхүү аян Монгол орон даяар буюу 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд 05.06.15 хүртэл нэгэн зэрэг үргэлжлэх юм.

11:40 цагт: Монголын сүүлчийн эзэн хаан, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, VIII Богд Жавзандамбын ордон өргөөг сүйдэлж буй бусармаг үйлдлийг таслан зогсоож, хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хуралд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцоно. Хаана: Богд Хааны Ордон Музейн талбай, Амгалан энхийн хаалганы өмнө.

14:00 цагт: “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” төслийн нээлтийн ажиллагаа Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд болно.

14:00 цагт: Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлнэ. Хаана: СБД 9-р хороо, Баянбүрдийн тойрог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл