8o
Улаанбаатар хот
mobile menu

Богдын ордон музейн 2.3 га газрыг гурван компанид хууль зөрчиж олгожээ

2018-05-14 08:55:00

Монголын түүх соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь Богд хааны ордон музей устах аюулд орсон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээлэл байлаа. Анх 2008 оноос эхлэн “АПУ” ХК Богд хааны ордон музейн тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр газрыг ухаж эхэлсэн байдаг. 2008 онд  тус газарт Богдын ногоон ордны хойд талд 1998 онд үндэсний хөгжмийн засварын газар байгуулахаар "Ван трейд" компани зөвшөөрөл авсан байдаг. Улмаар худалдаа үйлчилгээний төв нээхээр "Ван трейд" компани барилга барьж байгаад дуусгалгүй газраа “АПУ” ХК-д зарсан байдаг.  Түүнээс хойш тус компани барилгыг тойруулан хашаа барьж, тус газрын тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр баар цэнгээн, шоуны газар нээхээр төлөвлөн ажилаа эхлээд байгаа аж. Ийнхүү олон жилийн турш тус газарт барилга бариулахгүй хэмээн тэмцэж байгаа Богд хааны ордон музей захирал О.Мэндсайхан салбарын сайддаа хандаж аврал хүсчээ.  Өмнө нь Богд хааны ордон музей захирал О.Мэндсайхан “Бид хэчнээн тэмцээд ч “АПУ”-г дийлдэггүй” хэмээн  хэвлэлд ярилцлага өгч байсан билээ.

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл өгөхдөө  “Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон. Ногоон ордонг энэ хэмжээгээр нь л хамгаалах ёстой байдаг. Харин хамгаалах чиг үүрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага буюу соёл урлаг хариуцсан агентлаг байдаг. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газар мөн хамгаалах ёстой. Бид энэ дагуу нь яам, агентлагуудад хандсан ч одоогоор ямар нэг хариу ирээгүй байгаа. Богдын ордон музейн газарт хамгаалалтын бүс тогтоосноос хойш дээрх шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Ингэснээр түүх, соёлын дурсгалт зүйлд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүд гарч байна. Сүүлийн үед гэхэд автозамын өргөтөл хийх гэж байгаа гээд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсээс авч, автозам барих удаа дараагийн сануулга манайд ирсэн. Уг нь энэ орчинд газар олголт хийх ёсгүй. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа. Тиймээс хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, хамгаалалтыг цаашид үргэлжлүүлэхэд эрх зүйн орчинг нь сайжруулах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлийн эрхзүйн орчинг ч гэсэн сайжруулах хүсэлттэй байгаа” талаар ярив.

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2.    Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3.    “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.

Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар музейн нийт газрын 2,3 га газрыг гурван  хувийн аж ахуй нэгжид хууль зөрчиж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар асах барих гэж байгаа компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Тус музейн удирдлагууд болон ажилчид нь салбарын сайд Ц.Цогзолмаад хандсан байгаа бөгөөд салбарын сайдаа түүхэн дурсгалаа хадгалан авч үлдэнэ хэмээн найдаж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Guest
APU iim yumtai neree hutgaj ard olnii durguig hudulguh hereg yu bna. Jijighen tseverhen tsetserleg erkh chuluunii hushuu bariyaa.
2018/05/14 64.119.19.226
зочин
Монголчуудын төлөө юу хийсэн юм. Согтууруулах ундаа архи хийж олон хүн архинд орж олон хүнийг үгүй хийсэн биз. Түүхэн дурсгалт газар л хэрэгтэй
2018/05/14 124.158.79.173
Зочин
АПУ-тай апугүй монгол болно, бүр болохгүй бол шимийн архиа мөн айраг уугаад. Батхүү гэж ардчилалын нэрээр гарсан улаан луйварчин
2018/05/14 202.179.8.213
bb
Cogzolmoo said ch harin jinhen zarchimch ajlaa meddeg shudarga taldaa bvsgvi bna lee! Ta MU-n Erunhiilugchtei Hamtarch ard tumen ttvvh soyoloo hamgaalsan shiidver gargana gedegt itgej bna ard tumen !
2018/05/14 202.21.106.147
иргэн
Энэ АПУ-ийнхан ард түмнээ архиар хордуулж ханахгүй бас хөлбөмбөгийн дэлхийн аваргын сургаар бас баахан хүүхэд залуучуудыг хордуулахаар улайрч байгаа нь арай дэндэж байна
2018/05/14 122.201.26.169
болгоол байж байвал зүгээр юм даа
Япон, Англи гээд зарим жижиг орнууд одоо болтол хаантай түүнийгээ хүндэтгээд явьж ирсэн. Сүүлийн үед Орос, хятад мөн манайх хааныхаа удмыг хадгалаагүй тул ядаж амьдарч байсан орд харшийг нь үзвэр болг
2018/05/14 202.179.8.213
Bogd
Ugsun ezed n medeej baij bgaa, iim gazrig ugch baisan humuust hariutslaga tootsood gazraa ordnii medelt uguh n hamgiin zuv
2018/05/14 27.123.214.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment