8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувиас дээш нь олгох боломжгүй. Үнэхээр их үүсвэр байхгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-14 10:16:41

Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө өгөх шийдвэрийг гарган УИХ-аар хэлэлцүүлж байна. Харин Ерөнхийлөгч болон АН-ын бүлгийн зүгээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой хэмээн үзэж УИХ-д тогтоолын төсөл өргөн бариад байгаа юм. Гэтэл Засгийн газраас хүүхэд бүрт мөнгө олгох төсөв, санхүүгийн боломжгүй хэмээн үзэж байна. 

Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гарган хүүхэд бүрт мөнгө олгох боломжтой эсэхийг судлуулжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяатай ярилцлаа. 

ОУВС-гийнхан хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох байр сууриндаа хатуу байгаагаа илэрхийлсэн байна лээ 

-Хүүхдийн мөнгөний олголтыг судлах ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан бэ. Үнэхээр хүүхэд бүрт мөнгө олгох боломжгүй юм уу? 

-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулах болсон шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байсныг 80 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Бас Монгол Улсын Ерөнхийлөгч бүх хүүхдэд 100 хувь олгох эрх зүйн бичиг баримт зэрэг ирсэн. Энэ хоёрын бүх нөхцөл байдлыг хангах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан юм. Хоёр бичиг хоёулаа зэрэг ирсэн учраас Төсвийн байнгын хорооноос 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, өнгөрсөн пүрэв гаригт шийдвэрээ эцэслэн гаргасан байгаа. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох бодит эх үүсвэрийг бүрдүүлж, ОУВС-тай тохиролцсон.Нэгэнт асуудлыг шийдэж, 80 хувьд олгож болж байгаа юм чинь ХНХ-ын сайдын багцын халамжийн сангийн мөнгөнөөс дахин зөрүү 20 хувийн 40 тэрбум төгрөгийг олох төсөв юу байгаа эсэхийг судалж үзэх, төлөвлөсөн мөнгөнөөс гүйцэтгэл нь хэр байна, огт гар хүрээгүй санхүүгийн эх үүсвэр байгаа эсэх зэргийг судлах юм. Хоёрдугаарт, Сангийн яам болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, тэднийг дахиж ОУВС-тай гэрээ хэлцлийн төвшинд сууж, 100 хувь олгох асуудалд анхаарлаа хандуулах чиглэл өгөөд байна. 

-ОУВС-аас ямар хариуг ирүүлсэн бэ? 

-Өнгөрсөн лхагва гаригт Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ОУВС-гийнхантай уулзсан. Гэвч ОУВС-гийнхан хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох байр сууриндаа хатуу байгаагаа илэрхийлсэн байна лээ. Тэд 60 хувь байсныг 80 хувь болгосон. Тохиролцоогоо эргэн харж нэг удаа өөрчилсөн. Үүнээс илүү боломж, нөхцөл байхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна лээ. Тэгэхээр Ажлын хэсгийн хуралдаан энэ хоёр байр суурь, дүгнэлтийг хүлээж аваад ямар ч байсан Сангийн яам, ОУВС болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны нөхцөл байдлын тайлбар нь 80 хувь дээрээ гэж байгаа бол бүгдээрээ тогтоол, шийдвэр гаргаж холбогдох байнгын хороондоо уламжлахаар боллоо. Бид гурван зарчим дээр л тохирсон. ОУВС-гаас тавьж байгаа шаардлага болон Засгийн газрын 80 хувьд нь олгох шийдвэрийг хүндэтгэнэ. Хоёрдугаарт, Засгийн газарт даалгавар өгсөн. 2019 оныг хүлээлгүйгээр хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг хүндэтгэж, төсвийн тодотгол хийвэл яаралтай олгох чиглэл өгсөн. 

-100 хувь бүх хүүхдэд олгох боломжгүй гэсэн үг үү? 

-Ерөнхийлөгч 100 хувь олгох ёстой, Засгийн газар 80 хувь нь олгох төслийг өргөн барьсан. Хоёр хуулийн төсөл өргөн баригдчихаж байгаа юм. Үнэхээр нэмэлт, эх үүсвэр байхгүй. Хүүхдийн мөнгийг 80 хувиас дээш нь олгох боломжгүй.  Гэхдээ тайлбар хэлэх нь зүйтэй байх. УИХ-аар тогтоол орно. Энэ тогтоолын дөрөв дэх заалт болгоод Төсвийн нөхцөл бололцоогоо бүрдүүлээд хүүхдийн мөнгийн хүүхэд бүрт үе шаттайгаар олгож нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан. Хэрэв төсөв болон нэмэгдэл эх үүсвэр бүрдээд ирэх юм бол энэ асуудлыг өнөө, маргааш гэхгүйгээр яаралтай шийд. Дээр нь төсвийн тодотгол хийх шаардлага үүсвэл хамгийн эхэнд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг тусгаж өгөхийг даалгасан тогтоолын төслийг өргөн барьж байгаа. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас хүүхдийн мөнгийг үлдэгдэл 20 хувьд нь олгох боломж байгаа юм. Харамсалтай нь, Төвсийн тухай хуулийг зөрчинө

- Тэгэхээр яваандаа хүүхэд бүрт мөнгө өгөх л юм байна гэж ойлголоо? 

-Тийм. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас хүүхдийн мөнгийг үлдэгдэл 20 хувьд нь олгох боломж байгаа юм. Харамсалтай нь, Төвсийн тухай хуулийг зөрчинө. Өөрөөр хэлбэл, хууль зөрчинө гэсэн үг. Тэгэхээр төвсийн тодотгол хийхгүй тохиолдолд төсвийн мөнгөний эх үүсвэр, төсвийн мөнгийг нэгдүгээр сарын 1-нээс олгож байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад Халамжийн санд нь нэмэлт эх үүсвэр юу байна, нэг юм уу 10 тэрбум төгрөг байна уу. Тэгвэл 82, 85, 90 хувьд нь олгох уу гэдгийг төсвийн шийдлээр бүх төвшинд нь хийсэн. Үнэхээр боломжит эх үүсвэрээ Засгийн газар шавхсан байсан. 

-Сөрөг хүчний зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Сэтгэл гаргахгүй байна гэх зүйлийг ярьж байна? 

-Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө зорилтод бүлэгт олгоё. Өмнө нь 60 хувьд нь олгож байсан. Харин 80 хувьд нь болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр бүх хүүхдэд нөхөж олгоно. Яалт ч үгүй төсөв хөрөнгө, халамжийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр нь юунаас бүрдэж байна гэхээр цалингаа ч нэмж чадахгүй хэмжээнд байна. Тэтгэврээ ч нэмж чадахгүй сууна. Ер нь бол ОУВС-гаас тавьж байгаа тайлбар нь юу гэхээр яг хүүхдийн мөнгө зорилтод бүлэг гээд байгаа нь халамжийн санд байгаа бол халамж хүсч байгаа зорилтод бүлгийн хүүхдэд л өгөх ёстой. Зарчим нь ийм гэдэг зүйл дээрээ ОУВС-гийнхан хатуу байр суурьтай байгаа юм. 

-ОУВС-гийнхан халамж гэж үзээд байгаа юм байна?

-Тийм. Өөрөөр хэлбэл, бидний төсөвлөсөн төсөвт байгаа мөнгө нь халамжийн санд байдаг. Нэгэнт халамж гэж байгаа бол зорилтод бүлэгт л олго гэх шаардлагыг ОУВС-гийнхан тавьж байгаа юм. Байр суурь нь хатуу байгаа нь ч гэсэн зөв. 

-Хүүхдийн мөнгөнд хамрагдах судалгааг учир дутагдалтай гэж үзэж шүүмжлэх иргэд байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн бухимддаг нь үнэн.Гэрт нь очоод зурагттай бол баян гэж үзэх жишээний. Энэ бол өрх бүрт байгаа бухимдал гэдэгтэй санал нийлж байна. Тэр дундаа хөдөө, орон нутгийнхан. Алслагдсан сум, гэр хорооллын дунд их байдаг. Судалгааны агуулга нь учир дутагдалтай. Харин Н.Номтойбаяр сайд байхдаа дахин судалгаа явуулсан. Тэрхүү судалгаа нь өмнөхөө бодвол зөөлрүүлсэн, ханатай болсон гэж бодож байна. 

-Та хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох ёстой гэж үздэг үү. 100 хувьд олгох ёстой гэж боддог уу?

-Би хувь гишүүнийхээ зүгээс бол байгалийн баялгын тэгш хуваарилалт улсын төсөвт бүрдэж байгаа орлогын хүүхэд бүрт олгож байгаа тэгш хуваарилалтын том боломж гэж харж байна. Үүнийг халамж биш хүүхдүүдээ олгож байгаа хадгаламж гэж ойлгож байна. Тэгэхээр амьжиргаа, ядуурлын төвшин 30 хувьд хүрээд зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдардаг иргэдийн тоо нэмэгдээд ирэхээр амьдралынх нь эх үүсвэртэй холбогдчихож байгаа юм. Уг нь, бодит зорилго нь хуримтлагдаж байгаад хүүхдийг 18 нас хүрэхэд нь сургалтын төлбөр хэлбэрээр хэрэглэгдэх зорилготой юм. Энэ нь явсаар байгаад л өнөөдрийн байдалд хүрчээд байна л даа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
OYUN
барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу $780,000.00
2019/05/16 197.210.28.231
DR. APRADHAN
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр, Та бөөр, эрэгтэй, эмэгтэй аль нэгийг зарахыг хүсэж байна уу? Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг борлуулах боломжийг энэ боломжийг та олохгүй байна.
2019/01/06 105.112.38.245
St. Medanta Cardiology
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу St.Medantaclinic@gmail.com хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол
2018/10/07 197.210.227.249
УХААРААЧ
Гацаа үүсгхэээ бодож бхаар ГРЦ хайвал яасан юм бэээ ОФфшорчид бол ЦООРХОйГ НЬ ОЛООД ХУЛГАЙ ХИЙГЭЭД АВААЧААД НУУГААД БНА
2018/05/15 202.179.25.153
зочин
Энэ одоо юу юм бэ? Тийм сүрхий юм бол оффшорын мөнгийг олоод ирчихээч
2018/05/14 66.181.160.104
Иргэн
М. А. Н гэгч луйварчидийн бүлэглэлийг улс төрөөс тоос ч үлдээлгүй арчия. Мнглчуудаа. 2020 онд.
2018/05/14 66.181.160.125
Зочин
Мөнгө авахаар хүсэлт гаргасан өрх бүрт нь л тэр хүүхдийн мөнгийг нь өгчихөлдөө.80хувь ч хүрэхгүйдээ аягүй бол.Эсвэл Бямбацогтоос ичээд байгаа юм уу?
2018/05/14 66.181.161.4
Зочин
Энэ нэг хүүхдийн мөнгийг ёстой бузарттал нь улс төржүүлэх юм аа.Наадхийг чинь амархаан шудрагаар шийдчих гарцыг Бямбацогт гишүүн санал болгоод байхад яагаад худлаа шоу хийгээд байдаг юм бэ?Хүсэлт гарг
2018/05/14 66.181.161.4
Gal
Amraka bohion zajlaad duugui bai za.
2018/05/14 112.72.14.207
АМЛАЛТАА БУЦСАНЫХАА ТӨЛӨӨ ТӨРИЙГ БУЦААЖ АРД ТҮМЭНД ӨГ
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮГДЭД НЬ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ МАН ТӨРӨӨС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛЖ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХУДЛАА АМЛАЛТ ӨГЧ СОНГУУЛИАР ТӨР БАРИХ ЭРХЭЭ АВСАН.
2018/05/14 202.9.44.65
zochin
jenko Zika 2 t bol 100 huvi bolgoj uguuleh sonirholtoi ted nart ediin zasag hamaagui 20 onii songuuli heregtei
2018/05/14 203.91.115.35
ө
эх үүсвэр гэж бичээч
2018/05/14 202.55.183.107
hhhh
ene ork zailaaa
2018/05/14 73.241.42.56
...
OUVS gedeg chini ta nariin ezen yum uu daa eznii utsan huuheldeinuud
2018/05/14 103.242.44.171
ОФФшОР
ТӨСӨВӨӨС авах биш ээ ОФФШОРЧИД ХУЛГАЙЛААД ЯВЧИХСАН БНА , БУЦААЖ АВ
2018/05/14 202.179.24.244
Пүүжээ
ТЭР ОЛОН ОФФШОРЧДООСОО бидний мөнгийгбуцааж а в тэгээд хүүхдүүддээ ӨГ
2018/05/14 202.179.24.244
иргэн
Плитка, хөргөгчтэй байна гээд дунджаас дээгүүр амьдралтайд тооцоод хүүхдүүдэд нь мөнгө өгөөгүй байна. Ард түний баялагыг эрх мэдэлтэнгүүд нь аваад бүх юмаа алтдаад байдаг.
2018/05/14 112.72.14.181