8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Хүүхэд ялгаварласан асуудлаар Цэцэд хандана

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-14 12:58:29

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг Засгийн газрын, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хамтарч хэлэлцэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, сүүлийн хуралдаанаар ажлын хэсэг дэх МАН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэр гаргасан. Ажлын хэсэгт орсон манай намын хоёр гишүүнийг оролцуулалгүйгээр хуралдаж, хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулсан хувилбарыг дэмжих шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн хуралдаанд суугаагүй гишүүдийг гарын үсэг зурахыг шаардсан. Ажлын хэсэгт байгаа АН-ын хоёр гишүүн гарын үсэг зурах ч үгүй. Чуулганы хуралдаанд ихэнх гишүүн хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох эдийн засгийн боломж байна гэж ярьж байсан хэрнээ бүлгийн шахалтаар улс төрийн шийдвэр гаргалаа. Хэрвээ УИХ-ын чуулганд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох санал оруулж ирвэл АН-ын бүлэг завсарлага авна. Хэрвээ энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт илэрхийлнэ. Энэ хуулийг хүч түрэн шийдвэл хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэл хандана” гэсэн юм. 

Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 2019-2020 онд Монголын эдийн засаг дахь төсвийн зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогыг давсан зарлага нэмэгдүүлсэн гэлээ. Эрх баригчид эдийн засгийн суурь өсөлтийг бий болгосон Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын эхний хөрөнгө оруулалт, баялгийн түүхийн эдийн үнийн өсөлтөн дээр цамаан хандаж байна гэдгээ илэрхийлсэн юм.

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариуны хугацаа өнөөдрөөр хугацаа дуусч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
umdag tolgoit
teg teg ehleedajliin hesgee baiguul
2018/05/14 150.129.141.87
S.ERDENE
ENE DAGZ DALD OROCHEE
2018/05/14 122.201.24.37
Зочин
Ёо ёо энэ тэнэг халзан үхрээ их хурал хэзээ зайлуулах юм бол оо
2018/05/14 64.119.19.69
харамсаж байна
АН, МАН ын ялгаа байхгүй. БҮГД л төр бараадаж тэрбумтан болох эцсийн зорилоготой энхболдтонгууд
2018/05/14 64.119.18.183