8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Лхагважав: Зөрчлийн хууль гэх маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон байна

2018-05-14 13:25:31

2018 оны тавдугаар сарын 21, 22-нд “Монголын эдийн засгийн форум 2018” “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд болох гэж байна.

Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд чиглэлдсэн энэхүү арга хэмжээг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн.

2018 онд “Монголын эдийн засгийн форум”-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болж Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан. “Монголын эдийн засгийн форум” энэ удаагийн чуулганаар “Монгол Улсын хөгжлийн загвар”, “Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвээр нэгдсэн хуралдаан , “Аж үйлдвэрийн IV хувьсгал” “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол улсын брединг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл баялагийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Эдийн засгийн форум зохион байгуулахтай холбогдуулан http://mef2018.mn/ сайтыг нээн ажиллуулах юм байна. Мөн тусгай апплейкшн ажиллуулах юм байна. Энэ апп болон сайтаар дамжуулан форумын шууд дамжуулалтыг үзэж асуултаа илгээх боломжтой аж.  

Г.Занданшатар: 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх асуудал шийдэгдсэн

Энэ талаар хуралдаан зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах, бизнесийн ажил хэрэгч байдлаар хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн чуулганы уулзалтыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна. Чуулганаар "Монгол Улсын хөгжлийн загвар, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого" сэдвээр нэгдсэн хуралдаан, "Аж үйлдвэрийн IV хувьсгал, Төр, хувийн хэвшлийн түншлэл" нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бдолого, МУ-ын брендинг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижилтал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард "Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг" сэдвийн дор Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", "Татварын хуулийн шинэчлэл" зэргийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд татварын хуулиа өргөн барьж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх зэрэг олон дэвшилтэд шинэчлэлийг авчрах төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар олон эерэг үр дүн гарна" гэв.

Б.Лхагважав: Сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна

Мөн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав “Манай танхим энэ форумд анхнаасаа идэвхтэй оролцож ирсэн. Энэ удаагийн форумд хөрөнгө оруулагч, төр, хувийн хэвшил талаас түншлэлийг бататгахаар оролцож байна. Эдийн засаг эрчимтэй унасан. Сүүлийн нэг жил л 5.1 хувийн нэмэхтэй гарч байна. Ойрын хоёр жил 6-7 хувьд өсөлтийг барих байх. Тиймээс энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн санхүүжилтын ил тод байдал, авлигагүй байх талд асуудлыг тавина. Мөн Нийтийн сангийн мөнгөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтуудад анхаарлаа хандуулна. Үүнийг тойрсон авлига хээль хахууль, түшмэдийн 10 хувь гэх зэргийг арилгах бодлогоо форумын үеэр тавина. Нийт аж, ахуй нэгжүүд иргэийн маань цуцалтгүй хөдөлмөрөөр бизнес сэргэж байгаа. Гэтэл Зөрчлийн хууль гэх маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон байна. Энэ бол авлигалын үүд хаалгыг нээж өгч байна. Цаашлаад бүх бизнесийг зогсоож, нийтийн мөнгөний санхүүжилтын ил тод байдлыг хувиарласан нэртэйгээр үгүй хийх арга байна. Нөгөөтэйгүүр, ОУВС, бусад донор орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалт нь манай монголчуудын ерөнхий ашиг, манай улсад үйлчилж буй зах зээлийн зарчмыг барьж байна уу гэдэгт өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж оролцоно. Төр засгийнхан харилцан ярилцахаар орж ирж буй бол маш анхаарлаа хандуулж, сэтгэл гаргаж оролцох ёстой. Би “Дарга нар чинь гарч явах юм бол бид бизнесмэнүүдээ аваад гарна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бэлэг тэмдэг болгох гэж хэдэн хүн суулгаагүй. Яг түүнтэй адил сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаасаа ярьж явж байгаа. Найман жилийн өмнө улс орны эдийн засаг болон бусад асуудлаа Төрийн ордны гадна талд ярьдаг байлаа. Харин одоо Төрийн ордонд орж ярилцдаг болсон. Цаашдаа Засгийн газрын ч юм уу эсвэл нэг эрх мэдэлтний дуу хоолой болгож энэ форумыг ашиглуулахгүй” гэлээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
зөрчлийн тухай хууль гэж ажил хийж байгаа ард түмнийг шулах хууль ,хуулийн төслийг боловсруулсан хулгайчуудад өөрсдөд нь мэдрүүлэх юмсан ,хууль боловсруулсан гээд сая саяаар нь мөнгө авна
2018/05/21 112.72.11.67
баатар
лхавгасүрэн зарчимч жинхэнэ ерөнхий сайд байхаа хүн.
2018/05/16 27.123.212.140
Мэрэгжилтэн
ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ХОМСДОЛТОЙ АФРИК БУСАД ГАЗАРТ ЗОРИУЛБАЛ 6 САР , ЯПОН СОЛОНГОС ... БОЛ 5 САР , ЗАРИМ ЕВРОП... 4 САРтайгаас хоолонд оруулдаг. ( ЭНД ТЭНДЭЭС ХУУЛСАН БОЛ АМЬДРАЛД ТААРУУЛЖ ХУУЛ !!
2018/05/16 103.57.94.69
уншигч
хуухдийг заавал 6 сартайгаас нь нэмэлт хоолонд оруул гэдэг хууль гарсан унэн тэнэг!
2018/05/16 27.123.214.114
уншигч
амьдралгуй хууль гаргасан ЭМЯны сайд бна. хуухэд 4,5 сартайдаа нэмэлт хоолонд орж болохгуй! Ядаж бхад одооны хуухдууд осголуун гэж, юм идэхээр дагуулж хараад!
2018/05/16 27.123.214.114
Хуульч
Ганц зөрчлийн хууль биш.Сүүлийн үед гарсан,Нямбаатар оролцсон хуулиуд бүгд дарангуйлалын хууль.
2018/05/15 103.26.193.91
Бухимдал
НДын сарын тайлан хоцроосон гээд баахан торгууль алданга тооцож байснаа зөрчлийн хуулиараа шүүх прокуророор шийдэгдэнэ гэнээ арай юм биш үү наад авилгачдынхаа мөнгийг энэ шигээ төлүүлээч
2018/05/15 202.9.40.120
өвгөөдөй
Энэ хууль анхнаасаа нэр нь буруудсан хууль.:" Хөл хориж дуу хураан иөнгө олох хууль" гэсэн бол их даруухан байх байсан юм. Оройтож судлаад одоо дуугарах нь бас л са
2018/05/15 66.181.190.25
ммм
Энэ хууль нээрээ арай арай... Хөдөөгийн нэг сургуулийн захирал төрсөн ахыгаа сургуулийн үүдний жижүүрээр ажилд авчихсан чинь зөрчлийн хуулиар болохгүй гэнэ ээ??? Тэрийг нь нөгөө АТГ нь шалгаад...
2018/05/15 66.181.165.246
Маш зөв дэмжиж бн.
Зочин
2018/05/15 202.179.25.127
Zochin
Ийм хуужльтай байх нь хэнд ашигтай юм бол
2018/05/15 66.181.161.34
2018/05/15
Зөрчлийн тухай энэ хуулийг хэлэлцэх гэж байгаад баяртай байна Энэ арай биш байна Дунд нь гуйвуулга ч ихдэж байна Тэгээд хэнд үйлчилдэгээ вэ гэвэл ядарсан ард түмэнд танил талтайд хамаагүй
2018/05/15 119.40.103.34
Зочин
Мэдэрсэн нэг л сайн ойлгоно мэдрээгүй нь мэдэхгй бгаа арай биш хуулиа хуулийхан ч тэгэж ярьж бна
2018/05/15 27.123.214.107
Zochin
Naad teneg huuliig chin Songinoos garsan gushuud gargasan gej bodoj bn
2018/05/15 66.181.189.48
Zochin
Mash zov um yarij bn sain temtseeree demjij bgaa shuu
2018/05/15 66.181.189.48
111
Одоо ер нь царай нүүр хамаа алга Монголын төлөө ардын төлөө тууштай тэмцэгч байвал сохор доголон нь хамаа алга Эрдэмгүй эх оронч биш сайхан царайтангууд хэрэггүй
2018/05/15 182.160.0.80
1212
Энэ балай хуулийг болих хэрэгтэй Энэ хүн зөв зүйл хэлжээ
2018/05/15 182.160.0.80
Mng
Ene odoo nas ni gaigyi l bsimaar! Yun khogshin tsarai stiltei dunkhyy ve?
2018/05/14 27.123.214.106
иргэн
яг үнэнь зөрчлийн тухай хууль гэж үнэн дарамтлалын шинжтэй хууль болсон. Хүн санамсаргүй ч алдаа гаргаж болохгүй
2018/05/14 43.242.242.59
уншигч
Ажил хийж олсон мөнгөөрөө амьдарч байгаа иргэдийнхээ татварыг нэмдэг хэргээ 1.5 тэрбум орлоготой аан-ийн татварыг буулгах гэх. 1.5 сая төр-ийн орлоготой иргэний татварыг 1% болгоё л до
2018/05/14 103.11.195.19