8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮНЭ ХАНШ: Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

2018-05-14 15:09:00

2018 оны 5-р сарын 9-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 5-р сарын 9-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өссөн бол ямааны махны үнэ 4.0 хувиар буурсан байна. Харин адууны ястай махны үнэ өөрлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны 1.3 хувиар буурч, адууны болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байлаа. 2018 оны 5-р сарын 9-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7465 төгрөг, үхрийн /ястай/ мах 8435 төгрөг, үхрийн цул мах 10145 төгрөг, адууны /ястай/  мах 6075 төгрөг, ямааны /ястай/ мах 5000 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 5-р сарын 9-ний байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сараас 1-р зэргийн задгай гурилын үнэ 0.4 хувиар буурсан бол өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 5-р сарын 9-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 4.5 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 5-р сарын 9-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.4 хувиар буурсан бол хүрэн манжингийн үнэ 5.2 хувь, луувангийн үнэ 4.1 хувь, байцааны үнэ 3.8 хувиар өссөн байна. Харин сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос хүрэн манжингийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 2.7 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 5-р сарын 9-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, задгай сүүний үнэ 2.0 хувиар буурсан бол “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн байлаа. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнө өөрчлөлтгүй байна. Ургамлын тос болон цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй  өөрчлөлтгүй байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
cod
Zolgui um bolj dee.
2018/05/15 103.212.118.113