8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүд Богд хааны ордон музейн бусдад олгосон газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-14 15:29:00

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлэх болжээ.

Энэ талаар өнөөдөр дээрх нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Сүүлийн үед Засгийн газрын тогтоол, Соёлын тухай, Соёлын өвийн тухай хуулийг зөрчин Богд хааны ордон музейн орчимд хууль бусаар барилга, байгууламж барьсан тухай мэдээлэл гарах болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, 1921 оны Ардын хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнолын ариун гал голомт юм. Энэ музейд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эхээс эхлээд Жавзандамба хутагтын хэрэглэж байсан баринтаг тэргүүтэй 9000 гаруй нэн ховор үзмэр бий. Уг музейг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Богд хааны ордон музейн орчимд түүхийн үнэт өвс, дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн тус музейн хамгаалалтын бүсийг 5.7 га газар байхаар тогтоосон байдаг. Гэвч уг тогтоолыг зөрчиж тус хамгаалалтын бүсэд барилга барих, ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх, шар айраг борлуулах асар барих зэрэг асуудал үүсэн. Тиймээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн 5.7 га газраас 2.3 га-г нь 2010-2013 онд хууль зөрчин иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосныг Г.Мөнхцэцэг гишүүн нэлээн шүүмжлэнгүй мэдээллээ.

Эдгээр гишүүдийн зүгээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт дараах дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа юм байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоол, Соёлын тухай хууль зөрчин Богд хааны ордон музейн хамгаалалтын бүст түүх, соёлын үлд хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулж, барилга барьж буй асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх.

Хоёрдугаарт, Богд хааны ордон музейн газарт хууль, тогтоол зөрчиж барьсан байгууламжуудыг нураах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах.

Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн музей, сонгодог урлагийн болон Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг нэн даруй гаргаж, хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтын аманд байрлах Монгол Улсын сүүлчийн Их хатан Дондогдуламын бунхан, гэрэлт хөшөөг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлан, тус газрыг тусгай хамгаалатад өвч, соёлын өвд бүртгэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэ
Театр барьж бхаар тэр үеийнх нь байдлаар нөхөн сэргээвэл илүү жуулчид татна ш дээ
2018/05/15 27.123.214.103
зочин
Хийж чадвал буянтай л зүйл байна даа
2018/05/14 66.181.160.104
Mnt
AN HULGAICHUDIG BUGDIG N BARJ HORI
2018/05/14 122.201.24.37
M.enhbolf
ARDUDAA APU GIN BUTEGDHUNIG HEREGLHE BOLITSGOEOO
2018/05/14 122.201.24.37
Ард
Булаах дээрмээ зогсоо. Ард түмнээс булаах авар дээрэмдэх юу бна бүгдийг авч бна арай хэтэрч бна одоо боль шуналтнуудаа
2018/05/14 64.119.23.180
z
Zvitei!Ta bvxniig demjij bna? Bvr 100xuvi 2garaa urguj demjij bnaaa!
2018/05/14 202.21.106.147
Зочин
Газар олгосон, газарчин нь аль намын хэн гэдэг том жижиг дарга нар вэ ?
2018/05/14 119.40.99.56
  • Recent
  • Most Read
  • Most Comment