8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 3 дахин буурчээ

2018-05-14 16:00:03

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 2016 оноос хойш огцом буураад байна. 2016 онд ипотекийн зээлд 12 мянга гаруй иргэн хамрагдсан бол энэ тоо 2017 оны эцэст гурав дахин буурч, 3.9 мянга болжээ. Мөн санхүүжилтийн хэмжээ нь 46 хувиар буурчээ. Ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж тавдугаар сард Монголбанкнаас 15.7 тэрбум төгрөг, Сангийн яамнаас 29.4 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудад шилжүүлсэн байна.

Ингэснээр энэ сард 657 иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой болжээ. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсанаар Төв банкийг төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийг хязгаарласнаас ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт саараад байгаа юм.

Монголбанк 2018 онд багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч Засгийн газарт шилжүүлнэ гэж мэдэгдээд байна. Ипотекийн санхүүжилтийг сааруулсан нь өрхийн хуримтлалд нөлөөлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment