8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд Сар шинийн худалдан авалтаараа Үндэсний бүтээгдэхүүнээ дэмжиж байна.

2016-02-05 08:32:00

2016  оныг Аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан сарын олон үзэсгэлэн худалдаанууд зохион байгуулж байгаа юм. 

Эдгээр үзэсгэлэн худалдаанууд дотроос Үндэсний Ууган Үйлдвэр АПУ компаниас зохион байгуулж буй “ЦАГААН ӨДРҮҮД” худалдааг энэ удаад онцолж байна. Тус худалдаа нь Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АПУ Нэрийн барааны дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүд гээд нийт 21 цэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1 сарын 30-наас эхлэн 2 сарын 7-ыг дуустал үргэлжлэх юм байна.

Уншигч та бүхэнд мэдээлэл хүргэх зорилгоор Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн дээрээс дараах сурвалжлагыг хүргэж байна.


Иргэн М.Тэмүүлэн:

- Сайн байна уу, Та Сар шинийн худалдан авалтынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?

- Сайн, Сайн байна уу? За ах нь өнөөдөр Цагаан сарынхаа хүнсний худалдан авалтыг хийгээд явж байна. Мишээл худалдааны төвд бүх юм нэг дор бүрдсэн сайхан том үзэсгэлэн гарсан байна. Хэрэгцээтэй бараагаа нэг доороос цуглуулаад сэтгэл өндөр явж байна. Мөн бидний сайн мэдэх Хүнсний ууган үйлдвэр АПУ компани нэрийн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрийн үнээр зараад дээр нь нэмээд олон гоё урамшууллууд өгч байгаатай таараад тун их баяртай байна даа.

- Таньд худалдан авалт хийж байгаа хүмүүст хандаж хэлэх үг байна уу?

- За юуны түрүүнд худалдан авалт хийж буй хүмүүсийн дийлэнх нь Үндэсний бараа бүтээгдэхүүнээ сонгон авч Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгааг харахад их сайхан байна. Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье даа.

- За баярлалаа. Та Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Иргэн Г.Ану:

- Сайн байна уу? Та Сар шинийн худалдан авалтынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?

- Сайн байна уу, Би энэ үзэсгэлэн худалдаанаас аав ээждээ Цагаан сарын хүнсний бүтээгдэхүүнүүдийг цуглуулаад явж байна.

- Та бараа сонгохдоо юуг илүү чухалчилж үзэж байна вэ?

- Мэдээж эхлээд үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацааг нь үздэг. Мөн хаана, ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн, орц найрлага гээд хэд хэдэн зүйлийг хардаг. Гадны орны бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй үндэсний бүтээгдэхүүнээ түлхүү сонгон авч байна даа.

Хэрэглэхэд сэтгэл амар, Үндэсний үйлдвэрийн минь бүтээгдэхүүн гэж бодохоор сэтгэлд их өег байдаг юм.

- Та нууц биш бол өнөөдөр ямар ямар үндэсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг авсан талаараа танилцуулаач?

- Өө нуух юу байхав. Өгөөж үйлдвэрийнхээ Хэвийн боовноос тавгийн боовоо авлаа, Алтан тариагаас буузны гурилаа аваад одоо АПУ-гийн Дээж сүү болон Фрутта жүүснээс хэд хэдийг авах гээд зогсож байна даа.

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Та болон танай гэр бүлд Сар шинээрэй сайхан шинэлэхийг ерөөе.

- Баярлалаа.


Эрхэм хэрэглэгч та бүхэн АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийг ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР худалдан аваад дээрээс нь олон нэр төрлийн бүтээгдэхүүний НЭМЭЛТ УРАМШУУЛАЛ авах “ЦАГААН ӨДРҮҮД” өргөтгөсөн худалдаагаар үйлчлүүлээрэй.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Irged min ene tsagaan saraar undesnii uildverlelee sain demjij ekh oronch setgeleer ihund hetsuu baigaa ediin zasgaa bolon Mongoliin companiudaa bodit demjleg uzuulzgeeye!
2016/02/04 103.17.108.42