8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2018-05-15 08:15:00

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр  хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх Н.Энхбаяр нарын хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 07 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн  дүгнэжээ.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа, МАХН-аас шинээр ирүүлсэн баримтууд нь   уг тогтоолд заасан үндэслэлийг  арилгаагүй байх  тул   хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл