8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2018-05-15 08:20:54

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Энэ үеэр Австрали улс дахь “Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцоно. Холбоо барих утас: 99179899, 86885060

10.00

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь гэр бүлийн өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” өдөрлөг зохион явуулна. Аяллын баг хөгжлийн бэрхшээлтэй 6 гэр бүлийн гишүүдтэй хамт СЗСҮТ-өөс хөдөлнө. Холбоо барих утас: 99201103, 99851606

  • Хариуцлагатай гэр бүл өдөрлөг Баянзүрх дүүргийн Соёлын ордонд болно. 

  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдаа болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. 

11.00 

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны В1 давхарын мэдээллийн танхимд болно. Холбоо барих утас: 326414, 96764547, 88029200

  • УУХҮ-ийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 99089666, 99209315

  • MN-Мэдээллийн төвд Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд НЗДТГ, НЭМГ, “Оном” сангийн хамтарсан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “130/80” өдөрлөгийг “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

  • Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулна. Холбоо барих утас: 320515, 324729

  •  

    НЦГ-н 108 тоотод ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн хурал зохион байгуулна.

     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл