8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Даваа: 2030 он гэхэд Нийслэл рүү чиглэсэн нүүдэл хөдөлгөөн ихэсвэл усны асуудал хүндрэнэ

2018-05-15 08:58:00

Монгол орны усны нөөцийн талаар Ус цаг уур орны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд усны нөөц багассан, усны хомстолд орно гэсэн мэдээлэл их гарах болсон. Тэгвэл манай улсын хувьд цэвэр усны нөөц хэр байна вэ?

-Манай улс  бол усны бага нөөцтэй орон. 1996 оноос хойш харьцангуй бага татруу устай үе үргэлжилж байна. Гэхдээ Монгол улсын гол мөрний усны нөөц 18-34 км куб ус жилдээ бүрэлдэж байна. Энийг ус ашиглалт хэрэглээтэй харьцуулахад харьцангуй их ус. Усны горим нөөцийг хамгаалахын тулд экосистем гол мөрний тэтгэх, урсацыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. 34,6 км куб усны 10 хүрэхгүй хувийг буюу 3,4 км куб усыг жилдээ ашиглах боломжтой. Тэгэхээр үүнээс долоо дахь усны нөөц байна гэсэн үг. Хэрвээ бид дэд бүтцээ зөв ашиглах юм бол усны нөөц хангалттай байна. Энэ усны нөөц дээр 19,4 км куб мөсөн голын нөөц, 500 км куб нуурын усны нөөц байна.

"2050 онд Хархираа голын сав газрын мөсөн голын хэмжээ 3-5 дахин багасна гэсэн тооцоо гарсан"

-Сэлэнгэ мөрөн бохирдож, усны урсац багассан гэсэн мэдээлэл гарч байгаа. Сэлэнгэ мөрний усны нөөц хэр байна вэ?

-Сэлэнгэ мөрний усны нөөцийн 10 хувийг ашиглахад 90% нь экосистемийг тэтгэх урсац болж урсана л даа. 10% нь хэд юм бэ гээд тооцоод үзэхээр 30 орчим метр сек усыг ашиглах боломжтой гэсэн үг. Энэ бол асар их нөөц.  Тийм учраас томоохон голуудын сав газар, усны нөөцийн хуримтлал бий болгох, усан цахилгаан станцуудыг байгуулах, цөөрөм байгуулах зэрэг ус  хуримтлал бий болгох хэрэгтэй. Мөн сүүлийн үед өндөр уулын бүсэд  мөнх цас мөс хайлаад байгаа учраас 19,4 км куб усыг хуримтлуулан авах шаардлагатай. Бид нарын тооцоогоор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2050 онд Хархираа голын сав газрын мөсөн голын хэмжээ 3-5 дахин багасна гэсэн тооцоо гарсан. Тийм учраас эртнээс  усны нөөц бий болгох хэрэгтэй.

-Голын урсацад тохируулга хийж говийн бүсийг усаар хангах боломжтой юу?

-Боломжтой. Гагцхүү говь руу ус хүргэхдээ экосистемийг нь тэтгэхүйц урсацыг нь үлдээх хэрэгтэй. Ингэж ашиглавал болохгүй зүйлгүй. Урсацын тохируулга хийхээр олон усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Ялангуяа, Сэлэнгэ мөрний сав газарт барина. Гэхдээ шууд барчихгүй нь ойлгомжтой. Нарийвчилсан судалгаа хийж, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. 

-Улаанбаатар хотын хэмжээд цэвэр усны нөөц хэр байна. Мөн үүнээс гадна бидний хэрэглэж байгаа ус цэвэр аюулгүй байж чадах уу?

-Нийслэлийн хүн ам Туул голын хөрсний усыг доороос нь соруулж хэрэглэж байна. Аюулгүй байдлаа хангах юм бол хамгийн цэвэр ус нь Туул голын ус. Туул голын усыг иргэд бид өөрсдөө бохирдуулахгүй бол бурхнаас заяасан хамгийн сайхан чанартай ус гэж хэлж болно. Усыг ашиглахдаа сүлжээгээр хүргэх явцдаа сүлжээний хуучирсан, зэвэрсэн байдлаас болж зэврэлт үүсэж усны чанар бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай.  Туул голын усны нөөц өнөөгийн байдлаар хаврын улиралд усны нөөц багасаж байгаа боловч усан хангамжийг хүндрүүлэх, хүндрэлтэй байдалд хүрсэн ийм тохиолдол байхгүй байна. 2030-аад онд усны нөөцийг нэмэгдүүлэх, унды эх үүсвэрийг бий болгох шаардлагатай.

Хэдэн он хүртэл цэвэр усны нөөц хангалттай байна гэж үзэж байгаа вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?

-Одоогийн байдлаар хэрэгцээгээ хангаж байна. 2030 он гэхэд нийслэл рүү чиглэсэн нүүдэл хөдөлгөөн ихсээд ирвэл усны асуудал хүндрэх төлөвтэй байна. Үүнтэй уялуудан судалгаагаа өнөө маргаашгүй эхлээд энэ хүндрэлтэй байдлаас гарах нөөцөө бүрдүүлээд явах ажил үргэлжлээд явж байна. Тийм учраас хэдэн он гэхэд  усны нөөц бүрэн дуусна гэж хэлэх бололцоогүй.

-Хүний буруутай үйл ажиллагаанаас гадна уул уурхайн ашиглалтаас болж гол мөрөн их ширгэж байна. Үүнд судалгаа хийгээд яг уул уурхайгаас болоод ширгэсэн гэсэн дүгнэлт гарсан гол мөрөн байдаг уу?

-1996 оноос хойш 23 дахь жил бага устай үе үргэлжилж байна. Энэ үед нь зарим хариуцлагагүй уул уурхайгаас болж гол мөрний эхийг бохирдуулах тохиолдол гарч л байх шиг байна. Ийм бага устай үед хамгийн зөв ашиглалтыг явуулахгүй бол хамгаалж авч үлдэх хүнд байна. Ус бүрдэх эхийг улсын тусгай хамгаалалтад байлгах яамны бодлого явж байна. Энгийн хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсэд бол бохирдол, хомстуулах үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэй.

-

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөдөөний Хөөсөн Мантуу
Та хөдөө рүүгээ бас буцна уу. Хотолд гай болж байхаар
2022/10/11 202.9.47.152
иргэн
маш муу тооцоо байна. ер нь ирэх 1 юм уу 2 жил л асуудал хүндэрнэ. энэ бол зөвхөн бидэнтэй холбоотой биш дэлхийн асуудал шүү
2018/05/15 27.123.212.133
Irgen
Tuul gol deer ursatsig ni alduulahgvi yalanguya hot orchimd tsoorom nuur hiigeechee
2018/05/15 64.119.20.210