8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотын дулааны эрчим хүч хэрэглэгчдийн анхааралд

2018-05-15 12:12:00

​Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийгдэнэ.

 ​Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд доорх хугацаанд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыгзохион байгуулан, 2018-2019 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдье!

Мөн 2018-2019 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоортехникийн нөхцөл авсан хэрэглэгчид зураг төслөө тус компаниар хянуулан баталгаажуулж, төв шугамаас шинээр огтолгоо хийх болон шугам өргөтгөх ажлыг графикт зогсолтын хугацаанд бүрэн хийсэн байхыг анхаарна уу!     

         

1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрчим хүчний яам, Нийслэлийн захиалгаар дулааны төв шугамыг засварт зогсоож, өргөтгөж, шинэчлэх ажлын хуваарь

5-р сарын 16-наас 7-р сарын 15-ны хооронд                                               

Хийгдэх ажил: Батлан хамгаалахын их сургуулийн салаатай худгаас Газ засварын салаатай худаг хүртэлх 12 г, д магистраль, дулааны шугамынөргөтгөл, шинэчлэл

Хамрах хэрэглэгчид: “Харуул Алтай” хотхон, УС-15 УДДТөв, Улаан хуаран, Цайз,16-р хороолол, БЗД-ийн ТҮК, СОС хүүхдийн хотхон, БХЯам, “Төгөл хус”хотхон, Офицеруудын ордны замын хойд хэсэгорчим

6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны хооронд                                                                                   

Хийгдэх ажил: Дулааны 4-р цахилгаан станцаасбаруун тийш гарсан 9а магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил

Хамрах хэрэглэгчид: ДЦС-4 ХК-иас баруун тийш Сонсголонгийн дунд уулзвар хүртэл

6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны хооронд.

Хийгдэх ажил: Кекүшюзан цамхагийн урдаас баруун тийш Эффес худалдааны төв хүртэл 8а магистралийн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил

Хамрах хэрэглэгчид: Улаанбаатар палас, Бэгдү хороолол орчим  

5-р сарын 16-наас 9-р сарын 15-ны хооронд

Хийгдэх ажил: Хөрс худалдааны төвийн баруун урд талаас Ханын материал хүртэл 11и магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хэсэгчлэн хийх

Хамрах хэрэглэгчид: Хөрс худалдааны төв, Москва хороолол, 1-р хорооллын баруун захын орон сууц 32, 33, 34-р байр, Троллейбусны депо, Сонгинохайрхан дүүргийн ТҮК, Содон хороолол, Ханын материал орчим  

6-р сарын 04-нөөс 6-р сарын 11-ны хооронд

Хийгдэх ажил: Дүнжингарав хотхоноос урагш буюу 12а магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил

Хамрах хэрэглэгчид: Дүнжингарав хотхон, Энканто таун, Маршал таун хотхон, Ривер гарден хотхон, Их тэнгэр орчим  

 

Жич: Дулааны 4-р цахилгаан станцын “0” зогсолт 5-р сарын 14-нөөс 5-р сарын 19-ныг дуустал хийгдэх тул энэ хугацаанд Нисэх, Буянт-Ухаа орчмын хэрэглэгчид түр хязгаарлагдана.

 

 

2.Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар дулааны төв магистраль шугамд хийгдэх их, урсгал засвар, хэсэгчилсэн нягтын шахалт хийх ажлын хуваарь

 

5-р сарын 16-наас 5-р сарын 29–ны хооронд

Хийгдэх ажил: 11А,Б,В магистраль урсгал засвар

Хамрах хэрэглэгчид: Барс-2 зах, Хархорин зах,Эрин хороолол, Номин хороолол орчим

 

5-р сарын 24-нөөс 5-р сарын 30–ны хооронд

Хийгдэх ажил: 5А,Б,3А,Б,В,Г магистраль, Тк-305-ын салаа, Эмийн завод урсгал засвар

Хамрах хэрэглэгчид: Сэргэлт УҮГ, Хайрхан ХХК, Эрэл ХХК, Автобус-1 ХК, Гоёо ХХК, ЭХЯам, Монгол Солонгосын коллеж, Атар өргөө ХК, Дулааны сүлжээТӨХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГазар, Хан–Уул дүүргийн тамгын газар орчмын бүх хэрэглэгчид, Гутал ХК, Мишээл  ХК , Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэрийн районы бүх албан газрууд, хэрэглэгчид, УИД, ОХУ-ын ЭСЯам, Нийслэл даатгалорчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхоны 5-н өндөр байрууд, УИД-ийн орчим, Өгөөж чихэр боовХК, Хүмүүн эмнэлэг, 5-р хорооллын хуучнаар Тээврийн товчоо орчмын орон сууцнууд, хэрэглэгчид, Эм импекс, Саруул төв, Сарора зочид буудлын орчмын орон сууц, албан газрууд

 

6-р сарын 04-нөөс 6-р сарын 16–ны хооронд

Хийгдэх ажил: 10А,Б,В,Г,Д, 1А, 3Д магистраль, БӨҮР,БУК-2, СОТ-3-ын салаа урсгал засвар

Хамрах хэрэглэгчид: Баруун өмнөд үйлдвэрийн районы бүх хэрэглэгчид, Цэцгийн хүлэмжүүд,  БҮК-2 , Байгууламж , Хэт бүрд, Улаанбаатар менежмент, Фада ХХК, Говь-2 үйлдвэр,  Нийслэл өргөө, Хөсөг компани, ЧММ ХХК, БХТН-ийн авто сургууль,Дэлгэрэх хотхон, Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/ ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МSM ХХК, Хасу Мегаватт ХХК, Хан–Уул дүүргийн  үйлдвэр албан газрууд, Улаанбаатар рашаан сувилал, Цэлмэг хотхон, Орчлон хороолол, УБ таун, Элегаунт таун, Ээрмэлийн үйлдвэр, Коко кола үйлдвэр, АПУ ХК, Нэхмэлийн шарын байрууд, 19-р хороолол, ХУД нэгдсэн эмнэлэг Богдын музей, Зайсангийн орчмын бүх хэрэглэгчид, Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчид, Суруга Монгол ХХК-ийн Жапан таун хороолол, Сонор рекордс, Удирдлагын академи орчим,120 мянгат, Эрэлийн ЦТП орчим

 

6-р сарын 17-ноос 6-р сарын 27-ны хооронд

Хийгдэх ажил: 9А,Б,В,Г,Д,13-р магистраль урсгал засвар

Хамрах хэрэглэгчид: Карьер, Буян ХХК, 013-р анги, Дэвшил трейд ХХК, Автобус-2, Махмаркет ХХК, Хилийн цэрэг, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, 10-н буудал, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21-р хороолол, Орчлон хороолол,  Буянт ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Нисэх орчим

 

6-р сарын 20-ноос 7-р сарын 2-ны хооронд

Хийгдэх ажил: 11Г,Д магистраль урсгал засвар

Хамрах хэрэглэгчид: Гурвалжин зах, 10-р хорооллын автозамын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчим

 

6-р сарын 26-наас 7-р сарын 04-ны хооронд

Хийгдэх ажил: 5Г,Д,Ж, 2Г магистраль шугамыг шинэчлэн солих 

Хамрах хэрэглэгчид: 21-р сургууль орчмын бүх хэрэглэгчид, 13-р хорооллын орон сууцнууд, Бөхийн өргөө орчим, Хавдар, Халдвартын эмнэлэг, 15-р хорооллын бүх орон сууцнууд,  Жуковын музей,Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэлорчим, Цэргийн музей, ХХЕГазар орчмын албан газрууд, Энхүүд ХХК,  Газар хөдлөлийн станц, Актив хийц ХХК-ийн орон сууц, Аман хуур хороолол, 14-р хороолол орчим

 

7-р сарын 01-наас 7-р сарын 06-ны хооронд    

Хийгдэх ажил: 6А,Б,В,Г,Д,Ж,Е магистраль урсгал засвар

Хамрах хэрэглэгчид: Барилгын коллеж, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3-р сургууль, 4-р сургууль, 7-р хороолол, Хангай хотхон, 100 айл, КТМСургууль, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид

 

7-р сарын 16-наас 7-р сарын 23-ны хооронд     

Хийгдэх ажил: 12А,Б,В,Г, 2Д магистраль өргөтгөн шинэчилж солих

Хамрах хэрэглэгчид: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талын Жаргалан хотхон, Оддын хотхон, Алтай хотхон, ХАҮТанхим, Маршал таун, Ривер гарден. Их тэнгэр цогцолбор, Шилмэл шилтгээн, Баянмонгол хороолол, Кристалл таун, 13-р хорооллын ЦТП-3,4 бүх байрууд, Наран туул ОУХТөв, Ахмадын хороолол,15-р хорооллын ЦТП-8-ийн хэрэглэгчид, БЗД-ийн эмнэлэг, Цэргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, Сүнжин гранд зочид буудал, Шинэ өглөө орон сууцны хороолол, ШУА-ийн барилгууд, Эм Ай Ю дээд сургууль орчмын хэрэглэгчид, БЗД-ийн ЗДТГазар, албан газрууд, Цагдаагийн хэлтэс, 55-р сургууль, 14-р сургууль орчмын хэрэглэгчид,  ШУАкадемын хотхон  орчмын хэрэглэгчид,  Эко констракшн ХХК-ийн “Баянзүрх” хорооллын хэрэглэгчид

 

7-р сарын  19-нээс 7-р сарын 26-ны хооронд      

Хийгдэх ажил: 4АБ, 1Д, 2А магистраль шинэчлэн солих

Хамрах хэрэглэгчид: Бага тойруу орон сууцууд, Метро мол орчмын хэрэглэгчид, Хурд ХХК-ийн орон сууцнууд, Хүнсний 4-р дэлгүүр орчмын хэрэглэгчид, Хүүхдийн урлан бүтээх төв орчмын бүх хэрэглэгчид. Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон,Төв номын сан, Блю Скай зочид буудал, ГХЯам, Зориг сан, МУБИСургууль, Ионсей эмнэлэг,Германы ЭСЯам, Түшээ дээд сургууль, Сүхбаатар дүүрэг, Байгалийн түүхийн музей, Бага тойргийн 47-р байр орчим

 

7-р сарын 23-наас 7-р сарын 31-ний хооронд     

Хийгдэх ажил: 8А,Б,В,Г,Д, 7И магистраль өргөтгөж, шинэчлэх

Хамрах хэрэглэгчид: 25-р эмийн сан, Улаанбаатар палас, 10-р хороолол ЦТП-113,114, Техник импорт ХХК, 10-р хорооллын замын урд хэсгийн амины орон сууцууд, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим,  Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, 4-р хороолол ЦТП-111,112, СОТ-3 байрууд, 3-р хорооллын эцэс орчим

 

7-р сарын 30-наас 8-р сарын 07-ны хооронд                                                                            

Хийгдэх ажил: 11Е,Ж, 2Б,  5В магистраль, Сэлбийн 500, СТӨ-ний салаа,  Депогийн салааё шугам хаалт шинэчлэн солих

Хамрах хэрэглэгчид: АСА цирк, Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчим, Сарны титэм худалдааны төв, СТӨргөө, Шангарелла зочид буудал, Тусгаар тогтнолын ордон,Улаанбаатар зочид буудал, Туушин ХХК-ийн зочид буудал, Монро импекс, Усан бассейн, Чингис зочид буудал, 25-р сургууль, 11-р хорооллын ЦТП-1,2-ын хэрэглэгчид, Хөгжим бүжгийн коллеж, Хятадын ЭСЯам, Япон ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай түргэн тусламжийн төв, СЭЗДСургууль, ҮХААЯам, Баянзүрх хүнсний зах, УСУГазар, 2-р эмнэлэг, Английн ЭСЯам, Замын цагдаагийн газар, Болгарын ЭСЯам, Тэнгэрийн цаг ХХК, Континенталь зочид буудал, Олимп хотхон, Алтан тариа ХХК-ийн орон сууцнууд

 

8-р сарын 07-ноос 8-р сарын 18-ны хооронд

Хийгдэх ажил: 7А,Б,В,Г,Д,Ж,К,И,  6А магистральшугам хаалт шинэчлэх, тулгуур засварлах

Хамрах хэрэглэгчид: Говь ХХК, Натур агро ХХК, Төмөр замын вокзал, Төмөр замын эмнэлэг, Төмөр зам орчим, Богд ар хороолол, ТЗУГазар орчим, ТЗДээд сургууль, ТБД андууд, Монгени сургууль, Гурванбилэг их дэлгүүр, Номун эмнэлэг, 2,3,4,6-р бичил хороолол, Гандан хийд, Эх нялхасын эрүүл мэндийн төв, МҮОНРТелевиз орчим

 

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

​Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгч та бүхэн ирэх өвлийн оргил ачааллыг амжилттай давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай хийх явдал юм. Ийм учраас зуны засварын графикт хугацаанд дор дурьдсан ажлуудыг зайлшгүй хийхийг_та бүхэнд зөвлөж байна. Үүнд:

1.Гадна дулааны шугам, дулааны төв зангилаанд

1.Салаа шугам, худаг, дулааны төв узельд үзлэг хийж, шугам тоноглолыг даралттай усаар шахаж шалгах, хаалтуудыг шинэчлэн сольж, засварлах

2.Дулааны шугамын өөрсдийн эзэмшил худгийг цэвэрлэж, шат, люк тагны техник ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангасан байх /хүн унаж гэмтэхээс сэргийлэх/

3.Термометрийн гильзүүдийг цэвэрлэх солих, манометрүүдийг шалгуулж баталгаажуулах, шинээр тавих

4.Халаалтын болон хэрэгцээний халуун усны бүхбойлеруудыг угааж цэвэрлэн даралтаар шахаж шалгуулах

5.Дулааны эрчим хүчний тоолуур суурилуулах,баталгаажуулах

 

2.Халаалтын системд

1.Тараалтын шугам болон халаах хэрэгслэлүүд, хаалт, вентильд үзлэг засвар хийж шаардлага хангахгүй болсныг солих

2.Жигд халдаггүй халаалтын системд дотоод тохируулга хийх хаалт винтелиүд тавьж, буруу холболтыг засах, хэсэгчилж солих

3.Халаалтын системийг ус, хийн холимогоор угааж цэвэрлэх

 

Та бүхэндээ засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихыг хүсье.

 

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment