8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Шаравдорж: О.Баасанхүү “Май чи” гээл л салаавч гаргаад танхайраад байсан

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-15 13:55:27

Өчигдөр Дээд шүүх хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Уг шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар хоорондоо муудалцаж, багагүй асуудал үүсгэсэн гэдэг. Энэ үеэр МАХН-ын гишүүн гэгдэх Уламбаяр гэх залуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа билээ.

Тэгвэл уг мэдээлтэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Өчигдөр Улсын дээд шүүх манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрт орох өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэр улс төрийн захиалгатай, МАХН-ын үйл ажиллагааг хязгаарласан үйл ажиллагаа боллоо гэж бид дүгнэж байна. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л Улсын дээд шүүх хянадаг. Түүнээс өөр эрх мэдэлгүй. Бид дүрэм, мөрийн хөтөлбөрөө Үндсэн хуульд нийцсэн эсэхээ хянуулахаар Улсын дээд шүүхэд хандсан. Манай намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөнийг мэдэхгүй байна. Улсын дээд шүүх нь манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс хоёр дахиа удаагаа татгалзаж байна. Тэд О.Баасанхүүгийн талд ажиллаж байна. Тиймээс бид дахин мөрийн хөтөлбөр, дүрмээ өргөн барих болно. Монгол Улсын ерөнхий шүүгчид энэ асуудлаараа хандана. Дээд шүүх нь МАХН-ын хурлыг хууль ёсны байсан эсэхийг шүүдэг байгууллага биш” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодсон асуудлаар МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “Шүүх хуралдааны танхимд салаавч гарган танхайрсан, харин МАХН-ын гишүүн Уламбаяр ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. О.Баасанхүү “Май чи” гээл л салаавч гаргаад танхайраад байсан. Шүүх танхимд танхайраад байхаар нь МАХН-ын гишүүд шаардлага тавьсан. Түүнээс биш түүнийг барьж авч зодсон МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. УИХ-ын гишүүний ёс зүйгээ илт зөрчиж сошиал орчинд илт худал мэдээлэл тарааж байгаа О.Баасанхүүг УИХ-ын Ёс зүйн хороонд өгнө” гэж мэдэгдлээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
sharavdorjoo chi uuruu baas shu de fiim bolohoor baasanhuu chamd salaavch uguh ni zuv shuu de
2018/05/18 59.153.115.210
зочин
Энэ намын лого нь салаавч байх аа
2018/05/15 43.242.243.31
НХАМ
Будлиантай даргатай будаан дээрээ зодоонтой хүмүүс Төрийн эрхэнд гарвал яахуу бас зодолдох уу Ганцхан гишүүнээ зодчихлооооооооооо ХАХАХАХА
2018/05/15 203.91.118.180
Ss
Ene baasanhuu end tend baas bolchood terendee stresteed soliortsiim bish uu
2018/05/15 92.47.35.73
Baas
Yalgadas nertei Tygjil zoduulj baihdaa taarsan xog,
2018/05/15 202.21.106.153
Данзан
МАХН гэдэг нэр бол та хэдэн увайгүй улс төрчдийн өмч биш гэдгийг анхаараарай, бүх юм цаг хугацаатай шүү
2018/05/15 202.179.26.81
...
Тэр хурал дээр Шаравдорж гуай сонин л юм ярьж байсан юм байна гэж харагдаж л байна лээ хүнийхээ хувьд онцгүй хүн юм даа гэж бодогдсон
2018/05/15 103.242.44.171
...
Үнэний мөрөөр гэх баримтат кинонд Эрдэнэт хотод гарсан хүн амины хэргийг хуулийнхан хилс хэрэг үүсгэж хүмүүст тохсоныг тухайн үеийн Улсын дээд шүүхийн хуралдаанд хэлэлцсэн байсан
2018/05/15 103.242.44.171