8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-02-04 10:09:00

Хонь (3/21-4/19)Ажил хэрэг хэвийн байна. Ажил хэргийн харилцаа бүрэн ойлголцолтой байх ба бүх л зүйлд таны боломж илт давуу байна. Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа муутгахаас зайлсхий. Буулт хийсэн нь илүү ашигтай. Ажлаа сайн хийж их зүйл хүртэнэ. Өдрийн эхний хагаст бичиг баримтаа баталгаажуулах, даргатайгаа харилцахад тааламжтай.


Үхэр (4/20-5/20)Өнөөдөр гэртээ ажиллахад тааламжтай. Гэртээ захиалагчдаа хүлээн авч гэрээ хэлэлцээрээ байгуул. Өдөр албаны найз нөхөд тань танайд айлчлан ирнэ. Ивээн тэтгэгчдийн тусламжийг татгалзалгүй хүлээн ав. Хүлээн авсан мэдээллээ сайтар судал тэд танд ашгаа өгөх болно. Од эрхэсийн ивээлээр мэргэжлийн ажилд амжилт ирнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй.


Хамтатгах (5/21-6/21)Оюун ухааны чадвараа харьцах харьцаанаас сэтгэл санааны төдийгүй оюуны таашаал авна. Романтик аялал зугаалгад туйлын тохиромжтой. Хэрвээ та харьцаагаа гүнзгийрүүлэх хүсэлгүй байгаа бол сонгосон хүндээ найдвар бүү төрүүл. Төрөл бүрийн гэрээ байгуулах, ярилцлага хийхэд тохиромжгүй өдөр. Та гайхалтай жүжигчин, зохиолч болох боломжтой ч үүнээс өөрөөр баяжиж чадахгүй. Гэвч орой нь найз нөхдийн эсвэл гэр бүлийн хүрээнд цагийг ая тухтай өнгөрөөх боломж гаргана. Амралт сонирхолтой яриа ялимгүй аальгүйтэл нь ядаргаанаас салах хамгийн сайн эм болж өгнө.


Мэлхий  (6/22-7/22)   Ажил дээр идэвх чармайлт гарган зүтгэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Учир нь хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч таны санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Бодол гэнэт өөрчлөгдөх, сэтгэл санаагаар гэнэт унах хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ нь таныг хүрээлэн буй хүмүүстэй хэл амаа ололцоход сөргөөр нөлөөлнө. Та өөрийн гэсэн байр сууриа хадгалж үлдэхийн тулд бусдыг эхлээд хүндлэх хэрэгтэй бөгөөд хариу нь таныг хүндлэх хүндлэл, таны байр суурь бэхжих зэрэг болно.


Арслан (7/23-8/22)   Бие хүчний тал дээр таагүй өдөр. Өвдөх, бэртэх, сэтгэл санаа хямрах магадлалтай. Хувийн харилцаа тогтворгүй байна. Захирах хүсэл эрмэлзлээсээ татгалзахыг хичээ. Таны илүүдэл дотоод эрч хүч эргэн тойрныхныгоо айлгах бололтой. Эрсдэлтэй, огтлох хэрэгсэл, цахилгаан багаж төхөөрөмжөөс зайлсхий. Урьдын сурсан аргаараа ажилла. Хайр дурлалын хувьд онцгой өөрчлөлт гарахгүй хэдий ч танд таатай мэдээ дуулгана.

Охин (8/23-9/22)   Өнөөдөр гэнэтийн таагүй мэдээ хүлээн авахдаа бэлэн бай. Эмэгтэйчүүд энэ өдөр хоёр өөр өнцөгт буй ойр дотны хүмүүсийг хооронд нь эвлэрүүлэх гэж гүйх болно. Цэвэр агаарт ихээхэн цагийг өнгөрүүлэхийг хичээ. Үнэт зүйл баримт бичгээ алдах нигууртай байна. Амьдралын эрчим хүч доогуур байна. Өөрийн эрүүл мэндэд хөнгөнөөр хандах, цуцталаа ядрах нь мэдрэлийн ядаргаа, өвчний шалтгаан болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд том санхүүгийн алдагдал гарч болно. Ямар ч хамтын үйл ажиллагаанд анхааралтай хандаарай.


Жинлүүр (9/23-10/22)   Бүхий л харилцаанд туйлын таагүй өдөр. Алсын аялал, зугаалгаас татгалз. Бүдүүлэг, соёлгүй харьцаатай тулгарч болзошгүй. Ганцаар байх, дотнын хүмүүстэйгээ уулзалдах нь өдрийн сөрөг хандлагуудыг бууруулахад тусална. Хүндэлж явдаг хүндтэй хүнтэй харьцахдаа гаргах бодлогогүй үйлдэл нь урт удаан хугацаанд үргэлжилсэн таагүй байдлуудыг бий болго бололтой. Амьтны гаралтай хоол хүнс бүү хэрэглэ. Согтууруулах ундаанаас хол бай.


Хилэнц (10/23-11/21)   Өөрийгөө нээж харуулахад тохиромжтой өдөр. Өөрийн авьяас чадвараа янз бүрийн түвшинд харуулж чадна. Шинэ санаа оноонууд таны өмнө үйл ажиллагааны өргөн боломжийг нээж өгнө. Аливаа ажил хэрэгт ердийн байдлаар бүү ханд. Байгалиас заяасан зохион бүтээх чадвараа олонд харуул. Амьдралын эрч хүч хамгийн дээд цэгт байрлах боловч сэтгэл санааны эмзэг байдал нь хальж байгаа эрч хүчийг багасгах ба үр дүнд хүргэж ойрын хүмүүстэйгээ үл ойлголцож зөрчилдөхөд хүргэнэ. Бүх асуудлыг зэрэг шийдэх гэсний хэрэггүй.


Нум (11/22-12/21)   Бага зэргийн бухимдалтай өдөр. Бухимдлаа барихгүй бол ойр дотнын хүмүүстэйгээ үл ойлголцоход хүргэнэ. Өөрийнхөөрөө байгаарай. Залуус шинээр гайхалтай сайхан харьцаа тогтоох шинэ хайртайгаа учирна. Таны биеийн хүч сул байна. Өвчин авах магадлалтай тул өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Та гэр бүлтэйгээ амралтаа сайхан өнгөрүүл. Танд бага зэрэг асуудал гарах бололтой. Мөнгөө юунд зарцуулахаа сайн төлөвлөөрэй.


Матар (12/22-1/19)   Таны хэлэхээр төлөвлөөд, хойш тавьж байсан санааг тань хэн нэгэн танаас урьтан удирдлагад санал болгосныг сонсоход бэлэн бай. Гэсэн ч танд түүнээс илүү нарийн, бүтээлч хувилбар байх ёстой. Энэ өдрийг урт хугацааны төлөвлөлтөнд зориул. Таны хийсэн зүйлийн үр дүнгийн хариу удахгүй гарах бөгөөд та ажил хийсэн хүн алдаа гаргадаг гэдгийг ухамсарлах болно. Өдрийн хасагт гутрангуй байдал тань эерэгээр өөрчлөгдөж болно. Зайлшгүй ганцаараа байж алдагдсан эрч хүч, тэнцвэрээ ол. Азгүйдэл бодлогогүй байдлаасаа болоод хэн нэгнийг алдаж болно.


Хумх (1/20-2/18)   Хэрэгцээ шаардлагадаа тэвчээртэй даруу ханд. Ингэсэн тохиолдолд та ажилдаа шамдан орж, материаллаг байдлаа дээшлүүлж, дотнын хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлж, өөрийн зорилгодоо хамгийн бага зардлаар хүрч чадна. Гадаад үзэмждээ анхаарч, өөрчлөлт хий. Хайр дурлалын харилцаа амжилттай байх болно. Таны хийсэн ажил бүр амжилт дагуулах болно.


Загас (2/19-3/20)Од эрхэс Эмэгтэй энэ ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна. Түргэн амжилтад хүрэх хүсэл сэтгэл санааг тань доройтуулна. Эрэгтэйчүүд үр хүүхэд, хайртдаа ихээхэн анхаарал хандуулах ёстой. Хамтын хичээл болон олон нийтийн арга хэмжээнд тааламжгүй өдөр байх хэдий ч бүтээж туурвихаар төлөвлөсөн бүхнийг бие даан ганцаарчлан хийвэл бүтэлтэй болох болно.Та бүх зүйлийг дуу хоолойгоо өндөрсгөлгүйгээр, нэр хүндээ ашиглалгүй энхийн замаар шийдэж чадна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment