8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог

2018-05-15 15:06:32


“Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ЭСЯ-дын төлөөлөл оролцсон юм.  2012 онд Монгол Улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний  хорт хавдрын өвчлөл хоёрдугаар байрт орж байгаа аж. ДЭМБ-аас умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчилсөн үед нь тусламж үйлчилгээ үзүүлэх, чанартай эмчилгээ хийх зэрэг цогц арга хэмжээ авах ёстой аж. Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тусам нэмэгддэг бөгөөд олон хүүхэд төрүүлсэн, дархлаа султай, олон бэлгийн хавьтагчтай бол эрсдэл өндөр байдаг юм байна. 

Мөн Монгол Улсад жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог. Үүний 200 гаруй нь эрт үедээ оношлогдож байна. Зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг бусад хавдрыг бодвол 50 хувьтай. Тиймээс эрт илрүүлж оношилвол төгсгөл биш юм. 
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл