8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал эхэллээ

2018-05-15 15:49:15

Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хоригдсон хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал эхэллээ. 

Өмнө нь буюу  энэ сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдөр хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа учраас ийнхүү шүүх хийгээд байна. 

Дашрамд дуулгахад Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл