8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: Сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн хувьд сунгалтын хугацаа дуустал хүчинтэй

2018-05-15 16:03:20

Сунгалт хийгдсэн гадаад паспортаар гадаадад зорчиж буй иргэдэд зориулан гаргасан сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул дараах тодруулгыг хийж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн болно.

Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах, “Air India” авиа компанийн Хонконг-Энэтхэгийн чиглэлд нисэх монголын иргэдийг онгоцонд суулгаагүй тохиолдлууд гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг үүгээр дахин мэдэгдэж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно.

Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
e odbayr
sain bnu minii gadaad pasport 2018 onii 5.30nd duusan tgd sunguulul xder sungunhuu
2018/05/19 66.181.161.84
irgen
poland-ruu nisej bgahed butsaah uu.ajiliin 3 jiliin gereegeer yavaj bgaa
2018/05/16 66.181.160.17
irgen
za totorhoi medeelell avlaa. ingeed todorhoi bichilde sungalttail bol blhgui um shig bicheed irgedee ailgaad
2018/05/15 112.72.14.202
Irgen
Mongol ulsin gaaliar orj irehed shtamp buruu gej irgeniig huleelgedeg baidlaa zogsooh heregtei. 2015 oni hileer orj irsen shtamp buruu gej bsan. Ene talaar ih gomdoltoi
2018/05/15 112.72.14.175
zochin
Hugatsaa sungasan pasport huchintei gej gadaad hariltsaanii yam medegdel uguuch ene ulsuudad....buhel buten uls baij ,tur ni tamgaa darchihsan bhad ,heev ch gui anhaaruulga ugj bdag
2018/05/15 139.5.217.23