Өнгөрсөн нэг дэхь өдөр МАХН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Н.Энхбаяр даргад 50 мянган ам.доллар өгсөн гэдгээ хэлж, ахиад мөнгө өгөх гэж байгаад баригдсан талаар ярьсан. Түүний энэхүү ярилцлагын дараа МАХН-ы санхүүжилт болон хандивын талаар улс төрийн хүрээнд нэлээд яригдаж байгаа билээ. Г.Шийлэгдамбын өгсөн гэх 50 мянган ам.долларын талаар Н.Энхбаяр хэлэхдээ “Би нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ би намын санхүүжилтийн мөнгийг цуглуулах ажлыг шахаж байсан нь үнэн” гэсэн хариултыг өгсөн байна.
Н.Энхбаяр: Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй
2016-02-04 10:45:00