8o
Улаанбаатар хот
mobile menu

Байнгын хороо: Элчин сайд нарыг томилохыг дэмжлээ

2018-05-15 17:06:00

Аюулгүй байдлын байнгын хороогоор Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Энэ сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,
  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,
  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар нь дээрх мэргэжилтнүүдийг өндөр боловсролтой, дипломат харилцаагаар мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан мэргэжилтнүүд гэдгийг тодотголоо. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment