8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг дэмжлээ

2018-05-15 17:15:03

Аюулгүй байдлын байнгын хороогоор ИБУИНВУ-д суух Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суух Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хоёр Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-д албан бичиг хүргүүлээд байсан билээ.

С.Баярын хувьд оффшор данс болон Оюутолгойн гэрээтэй холбоотой иргэд, олон нийтийн шүүмжлэлийн улмаас Элчин сайдын албан тушаалаасаа буух хүсэлтээ өөрөө өгсөн. Эдгээр өдрүүдэд түүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан цагдан хориод байгаа билээ.

Харин М.Энхсайханыг Тавантолгойн цахилгааны станцтай холбоотойгоор шалгах шаардлагатай гэж үзэж буй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment