8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал нас ахар болно

2018-05-16 08:10:09

Өнөөдөр 2018 оны тавдугаар сарын 16, Лхагва гараг.  Билгийн тооллын Зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн нэгэн. Таван шар мэнгэтэй Шар бич өдөр

Эл өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хувцас хийх, сан нуун дарахад сайн.

Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс засуулбал нас ахар болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл