УИХ гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л. Гүндалай Өвөрмонголд хит болж буй, хөгжмийн зохиолч Баянгийн ая "Монголоороо байгаасай" уран бүтээлийг сонгон авч дуулж, клипжүүлэн цацаж, цахим ертөнцөд дуулиан тарьлаа. Түүний дуулсан "Монголоороо байгаасай" дууны клип цацагдсан даруйд 300,000 мянган хүн үзэж, 4000 цааш түгээж, 4100 хүнд таалагдсан бол 2000 гаруй хүн сэтгэгдэл үлдээсэн амжилт тогтоосон байна. Урд нь мэргэжлийн дуучдын уран бүтээлч төдийлөн ийм хандалт авч байгаагүй юм. Харин Л.Гүндалай ганц дуу дуулаад л ингэж том сенсааци тарьсан учраас “ Соёлын гавъяат зүтгэлтэн шагнал олгох хэрэгтэй” гэсэн шуум хүртэл гарсан байна. Л.Гүндалайн дуулсан "Монголоороо байгаасай" дууг хулгайж дуулсан хэмээн оюуны өмчийн асууудал ч мөн яригдаж эхлээд байгаа юм. Яг одоо Ард түмнээ хайрлая намын дарга Л. Гүндалай тус дуулсан дууныхаа талаар мэдээлэл хийж байна.