8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз таалал төгсжээ

2018-05-16 08:19:00

Ардын их хурлын орлогч дарга, Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз 95 насандаа өчигдөр таалал төгслөө.Ц.Лоохууз гуай ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ. Тэрбээр "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн юм.

АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, танил нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ari
Um mani bad me hum
2018/05/16 75.22.143.161
  • Recent
  • Most Read
  • Most Comment